Tuesday, December 22, 2009

Зүрх сэтгэл буюу үхлээ үзээд босоод ирлээ гэж-3

Энд тэнд хоорондоо юмаа булаацалдан хэрэлдэж, үүнээс болж зарим нэг нь зодолдож, нэгнээсээ илүү гарах гэж улайран дээр доороо орон дайрцгааж. Тэгтэл ч тэнд нэгнээ алж, энд нэгнээ хүч хэрэглэн хүчирхийлж, эхнэр нөхөр хоорондоо хэрэлдэн томчууд эрх мэдлийн төлөө хэнийг ч үл ойшоон улайран дайрах аж.

Sunday, December 13, 2009

Нэрстэй дурсамж...

Бидний хэдэн найзууд ажил амралтаа зохицуулан нэрс түүх нэрийн дор Майхант хэмээх уул руу зугаалгаар одвоо.
Хайрханы бэлд нэг жижиг гэр бөмбийлгэж нэг майхан дэрвүүлчихээд үр ашигтай амралтыг ерөөл магтаалаар мялааж эхэллээ.
Ухна Зоригоо эхнэртэйгээ 2 дөчийн бидон дүүргэхийн төлөө, Гөөхий Ганбаа гав ганцаараа 80-н хуванцар сав дээр нь нэг 10-н бидон дүүргэхийн төлөө гэхчилэн тугай түгэй үргэлжилсэн юмдаг.

Оройтсон гэмшил

Ууганаа хүйтэн шалан дээр хаалгаа налан өвдөгөө тэврэн эхэр татан өөртөө гомдон уйлан сууна. Нөхөр нь дөнгөж сая мөн л уусан архиныхаа ааг, гарын шүүсээ түүнд гаргаад хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод хаалга саван гарч одов. Ууганаа, Ачлалт хоёр ханилаад арваад жил болж байгаа хэдий ч одоог хүртэл үр хүүхэд заяасангүй.

Оройтсон гэмшил-2

Тэгтэл гай газар доороос гэгчээр жирэмсэн болсоноо саяхан мэдэж байдаг. Үзлэгийн орон дээр дээш харан эмчийн заасны дагуу хэвтэв. Ядаж байхад эрэгтэй эмч таарсанд тэрээр ичингүйрэн гараараа доодохоо дартал нөгөө эмч ууртай нь аргагүй: хийхдээ ичээгүй байж одоо юундаа ичдэг юм, алив хурдал би ардаа ажилтай хэмээн ширүүхэн дуугарав.

Дурлалын эрэлд...


Урд шөнөжин шоудаж нойр муутай яваад ирсэн Энхзаяа ширээгээ дэрлэн шүлсээ гоожуулан унтаж байтал Оюу- Эрдэнэ, Амаржаргал хоёр номын санд байгаа хүмүүсийг нүдээрээ бүртгэн шивэр авир хийлдэн инээлдэнэ.

Дурлалын эрэлд...-2

Энэ гурав энэ жил хоёрдугаар курс бөгөөд анх нэгдүгээр курст нэг ангид ороод л нөхөрлөж эхэлсэн салдаггүй шадар гурав нэртэй.
Оюу-Эрдэнэ нь: Туранхай турьхан бор охин бөгөөд, жижгэвтэр нүд түүн дээр нь зохисон хэлбэр сайтай өтгөн хөмсөг, жижиг хамар, жижиг уруул гээд яг л зурам шиг охин. Энэ хоёроосоо намхан хэдий ч энхрий, эрх байдалд нь хөвгүүд татагддаг билээ.

10 нэгжний зууч...

Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчид оо!!! За ингээд манай FM-107.5 өдөр бүрийн 00.00 цагаас эхлэн явуулдаг " Уйтгарлах завгүй залуу нас нэвтрүүлэг"-ээ эхлэхэд бэлэн боллоо...хэмээгээд Болороо нэвтрүүлгээ эхэллээ. Тэрээр өвөрмөц, цоглог хоолойгоорой хөгжилдөн зууч хийсээр нэвтрүүлэг ч дуусах дөхөөд ирэв.

10 нэгжний зууч...-2

Үүнээс хэд хоногийн дараа утас нь дуугарахад авбал: Сайн байна уу би танай нэвтрүүлэгт орсон Сэргэлэн байна, би нэг охинтой танилцсан бас машин авсан. Таньд баярлалаа гэж хэлэх гээд хоолонд урьж байна

Болжмор... -1

Гадаа идэр ес эхэлчихсэн ид тачигнаж байх нь дан дулаалгатай гэрийн дотроос нэвт сонсогдоно. Хандаа охиноо оройтож байгаад гайхан хэвтэж байтал салхи татуулан хүйтэн жавар тээсээр Сувдаа хоёр гараа хооронд нь үрэн хацартаа нааж дулаацуулаад

- Тий...тий яасан хүйтэн байнаа...ээжээ таны бие зүгээр үү гэсээр ороод ирлээ.

- Ээж нь зүгээрээ, хэвтэж байгаа хүн яав л гэж. Миний охин даарсан уу, цай ч байхгүй байгаа байх даа. Гэхтэй зэрэгцэн дүү нь

- Эгч ээ даараад, өлсөөд байна хэмээн хажуунаас нь зүүгдэж авав. Сувдаа гадуур хувцасаа тайлангаа ам нь хуурайгүй сэргэлэн дуугаар

- Энэ Мөнгөө хаачихсан юм бэ. Байхгүй хооронд хань болоод байж байхгүй алга болчих юм

- Эгч нь усанд явсан одоо хүртэл алга, амьтан хүнд шоглуулж яваа биш байгаа

- Хэн л шоглов гэж, сайн дураараа хүмүүсийн зарц хийгээд явж байгаа биз

- Эгчийгээ юунд тэгдэг юм миний охин. Чи л өмөөрөхгүй бол өөр эгчийг нь гэх хүн байхгүй шүү

- За ойлголоо ээжээ. Өнөөдөр ямар хоол идмээр байна. Өвөө юу ч яахав гэж байсан, маргааш өвөөгийн цалин буухаар жаахан идэх юм авъя даа. Би хоёр шуудай нүүрс зарсан, гялс дэлгүүр гүйгээд ирье. Тэгээд таны дуртай пүнтүүзтэй хуурга хийж өгнөө. Тэрээр гал түлж гэрээ дулаацуулчихаад хажуугийн дэлгүүрлүү шурхийн гүйлээ. Дүүдээ жижиг савтай витафитын жүүс авч, өөртөө нэг шоколад аван нэг оройны хоолны юм цуглуулаад буцаад гэрлүүгээ гүйв. Дүү нь эгчийнхээ өгсөн ундааг хараад баярлан хүзүүдэн тэвэрч

- Эгчээ би чамд хайлтай...гэж шулганан онгирч байхыг нь хараад дүүгээ өхөөрдөн үнсээд гал дээр цай үүлээ. Аравхан настай охиноо ийнхүү аль хэдийн насанд хүрсэн хүн шиг бүхнийг зохицуулж байхыг хараад Хандаа өөрийн эрхгүй нулимс дуслуулан өнгөрсөнөө бодон чимээгүй бодолд дарагдав. Тэгтэл ч Мөнгөө хэмээх том охин нь инээд алдсаар ороод ирэхэд Сувдаа том хүн шиг загнан

- Чи хаагуур тэнээд алга болчихдог юм. Ээж дүү хоёрыг гал хөс ч үгүй орхиод, маргааш хамт явж нүүрс түүгээрэй, гэртээ байж чадахгүй бол өвөө бид хоёрт нэмэр болоодох гэхэд төрөлхийн сэтгэцийн өвчтэй охин нь инээн толгой дохиж харагдана.

Болжмор-2

Хандаа бусдын л адил эрүүл саруул сайхан явсан. Бусдаас ялгараад байхгүй ч сургуулиа төгсөн Барилгын техникумд орж үе тэнгийн олон залуустай бужигналдан явж байхдаа хайр дурлал, гэнэн томоогүйрхэл зэргийг амсч билээ. Тэрээр эргэн дурсахыг ч хүсдэггүй өнгөрсөн амьдрал нь яагаад гэнэт ийнхүү бодогдох болсоныг гайхан гурван хүүхдээ нүд гүйлгэн ээлжлэн ширтэж байтал

- Ээжээ хоолоо ид хэмээн Сувдаа аягатай хоол, халуун цай барин өмнө нь суув. Аманд нь цай халбагдан уулгаад, араас нь хоол өгөх жаахан охиноо хараад энэ охиноо нэг сургуулийн бараа харуулчихвал ч овоо сэргэлэн юмсан. Муу охин минь л энэ гэрийг авч явж байна даа. Арваадхан насанд чинь ийм хүнд ачаа үүрүүлж буй ээжийгээ уучлаарай хэмээн бодохын сацуу хоолой дээр нь бүлх шиг юм тээглэхэд хахаж цацав. Сувдаа сандран нурууг нь зөөлөн цохиж өгөөд

- Ээж ээ та зүгээр үү...нээрээ би шөнө ёстой гоё зүүд зүүдэлсэн. Та хөл дээрээ босчихсон надад хоёр гараараа чихэр өгч байтал Жижгээ булаагаад авчихлаа гэж...хэмээн нүд нь очтон хүүхдийн гэнэн төрхөөр хөгжилтэй инээхэд Хандаа өөрийн эрхгүй уйлж орхив. Сувдаа ээжийгээ уйлуулсандаа өөрийгөө буруутган яах учраа олохгүй халтар гараараа нулимсыг нь арчиж өгөөд

- Ээж ээ, энэ мах нь хатуу байна уу, маргааш өвөөгийн цалин буухаар сайхан хонины мах авч таньд гурилтай хоол хийж өгнө за

- Зүгээр ээ...миний охины хоол ёстой сайхан амттай болсон байна. Ээж нь болсон, өөрөө хоолоо ид гээд буцан хэвтлээ. Бага дүү нь нусаа шоржигнотол татан пүнтүүзийг нэг нэгээр нь амандаа хийн тоглож байхыг хараад

- Жижгээ наад хоолоо зүгээр ид, хэзээ идэх юмаараа тоглож байсан юм...хэмээн хээв нэг загнах нь түүний залуу насыг өөрийн эрхгүй санагдуулхад Хандаа нулимс тогтсон нүдээрээ өөрийн эрхгүй инээмсэглэв. Мөнгөө ээжийнхээ инээмсэглэж буйг хараад Сувдааг цохин даган инээхэд Сувдаа ч инээж бага дүү нь учрыг нь ололгүй нөгөө хэдээ даган хөөрөн инээлээ.

Миний ганц дайсан... -1

Нас минь ид омоглон идэр насандаа явна. Энэ нэг новшийн дайсан мэдээ орсон цагаас минь намайг дагасан. Хэзээ ч салахгүй дагах юм биш байгаа. Үгүй ээ би хүсэхгүй байна. Би чамаас залхаж байна. Гучаад жил хангалттай чамтай тэмцсэн, эвлэрч, аргадаж, аашилж, зөрүүдэлж, уйлж, сөгдөж, бусдаас тусламж эрж хүртэл ганцхан чамтай л би тэмцсээр ирсэн.

Чи намайг дийлэхгүй, чиний өмнө би сөхрөхгүй, хэзээ ч шүү. Чи намайг ялан дийлнэ гэж бодож байна уу үгүй ээ санасаны чинь гарз. Тэгэхдээ чиний ачаар, чамайг ялан дийлэхийн тулд би явж ирсэн. Тиймдээ ч би үргэлж бүхний манлай байсан. Гэвч эцсийн эцэст энэ бүхэн хэнд юунд хэрэгтэй юм. Би одоо чамаас залхаж байна. Чи өөрөө явахыг хүсэхгүй бол би чамайг явуулна. Тиймээ чи надад олон шалгуур өгсөн. Тэр бүхнийг чинь би даван туулсан. Давж гараад эргэж хараад чамайг басамжилдаг байсан. Тэгсэн ч гэсэн чи цөхрөхгүй намайг дагах юмаа тэ. Дага дага...чи залхахгүй бол би залхахгүй тэмцэх л болно.

Айлын ганц хүүхэд болгож төрүүлсэн чинь чиний хамгийн том шалгуур бөгөөд шийтгэл байсан. Дараа нь би шилдэг сурагч, оны шилдэг хүүхэд, шилдэг оюутан, ээж аавын ачлалт сайн охин...хүн бүрийн хүсээд хүрч чаддаггүй бүхэнд би хүрдэг байсан. Энэ бүхнийг зөвхөн чамд харуулах гэж, чамайг ялан дийлэх гэж махран зүтгэдэг байсан. Одоо би сөхрөөгүй ч залхаж байна. Сүүлчийн удаа омог бардамналаа уландаа гишгэн би чамаас гуйя. Намайг мөрөөр минь орхиоч новшын ганц дайсан ГАНЦААРДАЛ минь...

Энэ ханхай гэрт ганцаараа байсаар залхаж байна. Дүүгээ харж халамжилж түүнтэйгээ тоглохыг хүссэн чи надаа өгөөгүй...Сайн найзтай байж үерхэл нөхөрлөл, гэнэн томоогүй хайр дурлал, алив бүхнээ юу ч санаж бодохгүй ярихыг хүссэн чи надад бас л өгөөгүй...

Ариухан анхны хайрыг харин чи надад өгсөн гутамшигтайгаар, аймшиггүй буцааж авсан...би бас л сөхрөөгүй. Бүгд намайг тэнгэрт тултал магтаж, бүгд надаас ямар нэг ашигтай зүйлийг л харж байсан...Яагаад!!!

Яагаад гэдгийг мэдэх үү хэтэрхий зожиг, ганцаардмал байдал бүгдийг надаас холтгосон. Энэ бүхэнд чи л намайг дагаж байснаас буруутай. Одоо бол үгүй...Энэ чинь юу болоод сэтгэл тогтохгүй байнаа, юм ирэх гэж байгаа юмуу, юу билээ хугацаа нь өнгөрчихлүү. Үгүй дээ өнгөрсөн байлаа ч надад тийм боломж гараагүй шүү дээ. Би чамайг үзэн ядахын хэрээр чамтай тэмцээд хамт байгаад байх юм. Магад хэтэрхий олон жил үргэлж хамт байсаар дасчихсан юм болов уу. Үгүй үгүй...дайсантайгаа эвлэрч болох ч тэр нь чи бүү байг. Би сэтгэл дүүрэн амьдармаар байна. Өдий болтол зүтгэсэний минь шагнал ердөө л чи миний хажууд насаар минь байх гэж үү. Үгүй дээ хонгор минь. Тэгэхдээ л баяр болгоноор би чамайг бүр илүүтэй үзэн ядах юм. Ер нь гадагшаа гарах уу. Заяаны хань зам дээр гэдэг. Тэгье байз нүүрээ будаад, хувцасаа солиод гудамжаар зүгээр л жаргалтай багаа өмсөөд алхая. Тэгж болохгүй юм байна, тэгвэл бүгд намайг жаргалтай хүүхэн байна гээд инээмсэглээд л өнгөрнө. Тэгвэл ганхирсан харц гаргах уу?

Үгүй бас л болохгүй, бүгд намайг өрөвдөн харах болно...тэгээд, тэгээд би яах ёстой юм бэ. Ямар ч байсан зүгээр л гаръя. Юу ч бодохгүй юу ч хүсэхгүй зүгээр л гадагшлъя. Ийнхүү бодоод тэрээр гэнэт ухаан орон гар нүүрээ угаахаар угаалгын өрөөнд орвол дээд айлаас нь ус алдсан байх нь тэр.

Миний ганц дайсан...-2

Аа новш энэ л дутаж гэнэ. Хоёр дахь удаагаа боллоо. Одоо хангалттай. Тэрээр дээд айлдаа очин хаалгийг нь тогшвол жаахан охин хэн бэ хэмээгээд хариулт хүлээлгүй хаалгаа онгойлох нь тэр. Сайн муу, айдас түгшүүр юуг ч ялгахгүй тэнэгхэн гэнэн охин минь дээ...

Зүрх сэтгэл буюу үхлээ үзээд босоод ирлээ гэж-3

Энд тэнд хоорондоо юмаа булаацалдан хэрэлдэж, үүнээс болж зарим нэг нь зодолдож, нэгнээсээ илүү гарах гэж улайран дээр доороо орон дайрцгааж. Тэгтэл ч тэнд нэгнээ алж, энд нэгнээ хүч хэрэглэн хүчирхийлж, эхнэр нөхөр хоорондоо хэрэлдэн томчууд эрх мэдлийн төлөө хэнийг ч үл ойшоон улайран дайрах аж.

Зүрх сэтгэл буюу үхлээ үзээд босоод ирлээ гэж-2

Зүрх сэтгэл

Би зурагт харан сууж байснаа гэнэт тамхи татмаар санагдан үзтэл аль хэдийн дуусчхаж. Хэдий татахгүй гээд авахгүй байсан ч юу дуудсан юм бүр бодогдоод болдоггүй. Гарч дэлгүүр орлоо. Тамхи авдаг дэлгүүрлүүгээ явахын оронд яагаад ч юм цаашаа давхисаар нэгэн том дэлгүүрийн урд машинаа зогсоов.

Зүрх сэтгэл буюу үхлээ үзээд босоод ирлээ гэж-1

Би урд шөнөжингөө хар дарж зүүдэллээ. Босохыг хүссэн, сэрэхийг хүссэн ч чадахгүй тэгэхдээ аймшигтай хар дараад. Энэ чинь зүүд шүү дээ, болий гэж бодоод арайхийн сэрээд буцаад хэвтлээ. Хамаг хөлс цутгачхаж. Тэгээд нойрондоо дийлдэн унттал дахиад л өөрөө хар дарж, би бүр хашхираад нэг шөнө нэг л хар даруул болно ш дээ.....

Үнэндээ би сэрсэн биш зүүднээс зүүдэнд шилжсэн болтой. Дахиад л би хар дарсан...энэ удаагийнх бүр аймшигтай байсан, яг л энэ үед сэрэхийг ямар ихээр хүсэж байсан гэж бодно. Би гараа энгэр дээрээ зөрүүлээд өөрийнхөө унтаж байгааг хараад байдаг. Миний царай мааш тайван хоёр гараа энгэр дээрээ зөрүүлээд, уруул минь үл ялиг инээмсэглээд унтаж байгаа би хэзээ ч дахин босч ирэхгүйгээр унтаж, харин өөр нэг чи өөрийнхөө биеийг харж байна гэж зүүдлээд би уйлаад л байсан...охиноо нэг ч удаа болов үнсэж чадалгүй, ээж аавдаа ганцхан удаа ч үнсүүлж амжилгүй, хайртай чамдаа тэгтлээ хүссэн байж энгэрт чинь ч тэврүүлж амжилгүй ингээд явчихлаа гэж үү. Намайг ингээд чимээгүй унтаад үхээдөгснийг хэзээ та нар минь мэдэх бол гэж бодохоос л гол харлаад. Би амьдралд дэндүү хоргодож байсан. Намайг хараад сууж байгаа би ингээд л уйлаад байсан. Нэг мэдсэн чинь ээж минь инээмсэглээд хүрч ирж дэргэд минь суулаа. Миний ээж инээмсэглээд хажууд суугаад хацрыг минь илээд, энгэр дээр зөрүүлсэн байсан гарыг зөөлөн аваад атгасан. Юу ч хэлэхгүй намайг үнсээд, хацрыг минь илж нулимсыг минь арчиж өгөөд. Би аажмаар биеэ тавирч байгааг мэдэрсэн юм. Ээж буцаад яваад өгсөн...харин би ээжээ дахиад жаахан суучих л даа гээд орилтол сэрчихсэн.

Тэгсэн манай эмээ намайг дуудаад босоод очиход хөл гуйвлаад өрөөсөн нүдээ нээн дуудсан уу гээд очсон чинь

- Чи зүгээр үү, зөндөө удаан ориллоо гээд

- Би зүгээр ээ...уучлаарай сонссонгүй гэтэл

- Үгүй ээ би чамайг нэг л дуудсан, чи харин өрөөнөөсөө орилоод байсан гэж авдын...хайн. Тэгээд л эмээгээ бие засуулчхаад буцаад унтсан нэг зүүд зүүдлээд. Тэр тэгэхдээ тийм аймаар байгаагүй яг л кино шиг байсан. Харин өглөө дуусгаагүй босоод ирсэн юм. Ажлаадуусгачхаад шөнө олигтой унтаагүй хүн жаахан дуг хийтэл нөгөө шөнийн зүүдээ үргэлжлүүлж зүүдлээд дуусгадаг байш дээ.

Тэгээд л бяцхан өгүүллэг болгомоор санагдчихлаа...хайн оршил нь ямар ч их болчихоов дээ.

Хүлээсээн...

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->- Тамираа...Тамираа чи тэрийг хараа
<!--[if !supportLists]-->- - <!--[endif]--> Алийг вэ би хардаггүй ээ...

санаандгүй учрал үргэлжлэл

Амгаа хэд хэдэн удаа уулзах санал тавихад чадаагүй тэрээр өчигдөр яагаад ч юм зөвшөөрчихөж билээ.

Санаандгүй учрал

- Сайн уу сайхан амарсан уу?

- Сайхан амарсан

- Юу хийж байна даа, өнөөдөр орой уулзах хэвээрээ биз дээ

- Хэхэ...төлөвлөөгүй ажил гарчихгүй бол хэвээрээ

- За тэгвэл долоон цагт болзсон гарзаа хүлээж байя

- За...би найз охинтойгоо очвол болох уу

- Би найз залуугаа дагуулаад очвол чамд ямар байхуу

- Мммм....за за хоёулахнаа уулзая. Цээгий утсаа таслаад бодолд дарагдав. Одоогоос найман сарын өмнө дугаар андуурагдан нэгэн залуу мессеж бичиж билээ. Зуны өдөр хийх юмгүй уйдангүй байсан тэрээр яагаад ч юм тогломоор санагдаад хариу бичтэл тэр дор нь хариу ирэв. Анхандаа нэг л танил мэт санагдаад хэн нэгэн танил нь өөрөөр нь тоглож байна хэмээн хариу бичсээр нилээдгүй хэд хонов. Тэгтэл тэрээр сониуч зан нь хөдлөн ээжийнхээ утаснаас залгаад үзтэл утсаа авсан тэр хоолойг сонсоод бараг л дуу алдчихсангүй билээ. Тэр хоолойг сонсоод нүдэндээ дүрийг нь ургуулан бодоход бүх талаараа түүний хүсч хайж байсан сайхан залуу төсөөлөгдөн бууна. Анхандаа нэг их ач холбогдол өгөхгүй байснаа түүний ухаалаг бөгөөд хөгжилтэй яриа, хүнгэсэн хүдэр хоолойд өдөр өдрөөр дасч байгаагаа мэдэв. Хаана ажилладаг, юу хийдэгийг нь ч мэдэхгүй ч тэрээр яагаад ч юм итгэн бас чиг хүлээсээр... Тэрээр нэг ч удаа Цээгийгээс чи ямар хүүхэн бэ гэж асууж байсангүй. Үүнд баярладаг ч бас чиг эргэлзэх аж. Цээгий жаахан мяраалагдуу болохоор асуух вий гэж дотроо багагүй шаналдаг ч нөгөөх нь нэг ч удаа асууж байсангүй. Тэгэхээр нь заримдаа худлаа ч юм болов уу, би ер нь хүний тоглоом болж байгаа юм биш байгаа хэмээн хаширлавч хүлээсээр.

Wednesday, October 21, 2009

Хэн яаж зогсдог вэ

Хун зогсохдоо янз бүрийн байрлалыг сонгодог. Ингэхдээ санаатай санаандгүй гээд олон байрлалыг бий болгодог бөгөөд энэ нь тэдний дотоод санаа сэтгэлийн илэрхийлэл болдгийг хүмүүс анзаардаггүй. Хүний зогсолт нь зан ааш, төрх байдлынх нь талаар олон зүйл хэлдэг болохыг эрдэмтэд нэгэнт судлан тогтоогоод байна. Хүний биеийн байрлал нь тодорхой шинжийг агуулахын сацуу, сэтгэл зүйн хувьд ямар нэгэн учир утгыг илэрхийлдэг гэж сэтгэл зүйчид үзэж буй нь хоосон уг биш бололтой.

Нэг хөл дээрээ зогсохдоо нөгөө хөлийнхөө өсгийгөөр тулж зогсдог бол
- Нээлттэй харьцаатай
- Хамт олонтой байх дуртай хүн юм байна
- Хэт өндөр шаардлага тавьж, өөрийнхөө санааг бусдад тулган хүлээлгэхийг хичээдэг
- Зориг муутай
- Өөртөө итгэлгүй зан чанартай

Хоёр хөлөө зөрүүлээд нэг хөлөөрөө тулж зогсдог бол
- Чи амьдралын ээдрээтэй асуудалтай тулгарахаараа өөртөө итгэлгүй болдог юм байна
- Сэжиглэмтгий
- Хянуур
- Байнгын болгоомжлол бүхий зан төрхтэй
- Энэ зан чинь гэр бүл, албан ажилд чинь хүндрэл учруулдаг

Өлмийгөө нийлүүлж, өсгийгөө салгаж
- Энэ нь хэтэрхий энгийн байдлыг илэрхийлнэ
- Хэт бүрэг хүмүүсийн зогсолт ч гэж үзэж болно

Өсгийгөө нийлүүлж өлмийгөө салгаж зогсдог бол
- Энэ нь нөхцөл байдлыг бодитойгоор үнэлдэг хүний шинж юм
- Итгэж болох хүн ингэж зогсдог
- Ажил хэрэгч эмэгтэй ч иймэрхүү байдлаар зогсдог
- Ийм хүн үгний хариуг тэр дор нь барьдаг
- Заримдаа хэтрэх гээд байдаг болохоос биш шийдэмгий зантай

Нэг хөлөө арагш нөгөө хөлөө урагш тавьж зогсдог бол
- Энэ нь чамайг үл тоомсорлож буйгаа илэрхийлж байгаа хэрэг юм.

Тахианы махтай шөл

Орц: Цөцгийн тос /масло/ 3х/х, сонгино /татсан/ 1ш, нимгэн хэрчсэн мөөг 500гр, гурил 3х/х, сүү 2 аяга, тахианы шөл 1 аяга, давс тал ц/халбага, цагаан перц, нимбэгний шүүс, татсан хумс сармис

Бэлтгэх арга: Цөцгийн тосоо хоолны саванд хийж хайлуул. Сонгино, мөөгийг нэмж, сонгиныг тунгалаг өнгөтэй болтол нь болго. Гурилаа нэмээд нэг минут хутган хуурна. Сүү, тахианы шөлийг бага багаар нэмэнгээ буцлах хүртэл нь хутгана.
5 минут шөлийг бага зэрэг өтгөртөл чанана. Давс, перц, нимбэгний шүүсийг нэмж өгнө. Ингээд татсан сармисаа хийнэ.

Хатсан талх

Амьдралд шаардлагатай төрлийн витаминыг бид чухам хөх тарианы хар, бор талхнаас авдаг. Cap талх нь оюуны үйл ажиллагаанд нэн хэрэгцээтэй глютамины болон амин хүчил агуулдаг байна. Хатсан талхаар ч ашигтай бас амттай хоол зууш бэлтгэж болно.

Давстай сухарь (хатсан талх)
Хар талхны хатсан хэсгийг жижиг шоо хэлбэрээр хэрчиж, нунтаг давс бага зэрэг цацаад шарах шүүгээнд хийнэ. Ийм бяцхан талхыг ногоотой шөл, цай уух үед олгохын сацуу зүгээр шаржигнуулан идэхэд ч гойд амттай. Мөн хатсан талхыг үрүүлдээд цөцгийн тосонд шарж идвэл амттай байна. Талхыг вареньтай, цөцгийтэй олгодог.

Талхны шөл
Хатсан хар талхыг нимгэн зүсээд хатаа. Бага зэрэг шарсны дараа буцлам ус хийгээд хагас цаг байлгасны дараа шүүж авна. Зөөлөрсөн талхыг үрээд талхны хандаар найруулна. Үзэм, сахар, хэрчсэн алим хийсээд 15 мин буцалгана. Дараа нь цангис жимсний шүүс хийгээд хөргөнө. Хүйтэн байдлаар цөцгийн хамт олгодог.
Орц:
600 гр хар талх, 100 гр үзэм,150 гр элсэн чихэр. 100 гр клюква буюу цангис жимс, 200гр алим, 150 гр цөцгий,50 гр элсэн чихэр.

Хар талхны запеканк (хайрмал)
Хатсан хар талхны холтосыг авч зүснэ. Зөөлөн хэсгийг үрүүлдээд дараа нь хайруулын тавган дээр бага зэрэг шарна. Элсэн чихэр нэмж хийнэ. Цэвэрлэж хэрчсэн алимыг тосон дээр хагас болтол нь жигнэнэ. Тосолж, үрүүлдсэн хатсан талх цацсан хайруулын тавган дээр талх болон алимаа давхарлаж тавина. Эдгээрийг өндөгтэй сүүн холимогоор дүүргэнэ.
Орц:
500 гр хар талх, 150гр элсэн чихэр, 500гралим, 120гр цөцгийн тос, 200гр сүү, хоёр ширхэг өндөг.

Улаан манжингийн котлет

Улаан манжинг угаагаад чанана. Хальсыг нь арилгаж цэвэрлээд жижиг нүхтэй үрэгчээр үрэх буюу машиндана. Дараа нь цөцгийн тос хийж хутган, зөөлөн гал дээр халааж, хүүхдийн будааг бага багаар хийн 10-15 мин чанана. Хөрсний дараа өндөг, давс хийж холиод котлет хийнэ. Котлетыг талхны хатаасан үйрмэг буюу гурилд өнхрүүлээд хоёр талаас нь шарна. Таваглахдаа хайлуулсан цөцгийн тос дээрээс нь хийнэ.

Орц: 4 ширхэг улаан манжин, 2 халбага цөцгийн тос, 2 халбага хүүхдийн будаа бага зэргийн талхны хатаасан үүрмэг буюу гурил, 1 ширхэг өндөг, ургамлын тос, давс, цөцгийг хүссэн хэмжээгээр хийж амтлана.

Хоолны жор

Орц: Байцаа 1 ширхэг, мах 300гр, цагаан будаа 250гр, сонгино 2 ширхэг, лууван 1 ширхэг, гоньд, нунтаг хар чинжүү, давс, талхны нунтаг хатаамал /сухарь/,

Хийх арга: Байцааны голыг аваад давстай буцалж буй усанд 5-7 минут чанаж болгоно. Сонгож авсан махаа машиндаад дээрээс нь жижиглэж хэрчсэн сонгино, үрсэн лууван, урьдчилж агшаасан цагаан будаа хийж бага зэргийн гоньд, давс, нунтаг хар чинжүүгээр амтлан сайтар хольж махан шанз бэлтгэнэ.

Усанд буцалгаж болгосон байцаагаа уснаас нь шүүж гаргаад навч навчаар нь салгаж сэврээнэ. Байцааны навчин дээрээ бэлтгэсэн шанзаа хийж ороогоод гадуур нь талхны хатаамлаар бүрээд бага зэрэг тосолж, халаасан шарах шүүгээнд хийж 15 минут 200-220 хэмд битүү аргаар шарж бэлэн болгоно. Ингээд эзэгтэй таны ширээг махан шанзтай байцааны амтат ороомог чимэх болно.


Амталсан загас


Амталсан загасаар ширээгээ чимэхээс тань өмнө загасыг хэрхэн яаж бэлтгэвэл хялбар хийгээд амтлаг байдаг тухай зөвлөе. Загасны хайрсыг цэвэрлэхээс өмнө давс түрхвэл гулгамтгай байдал нь арилж, цэвэрлэхэд илүү хялбар болдог. Загасыг сүүтэй усанд чанавал мах нь илүү амтлаг болно. Загасыг шарах үедээ хайруулын тавгандаа хэдэн ширхэг хэрчсэн төмс хийвэл эвгүй үнэр нь арилна. Загасны махыг хатсан талхтай хольж машиндвал илүүдэл шингэн нь гарч амтлаг болдог.

Махыг 25-30 хэмийн бүлээн усаар угааж, хүйтэн усаар зайлна. Угаасны дараа мах нь хурдан мууддаг тул удаан хадгалах хэрэггүй. Махыг чанахдаа эхэнд нь давс хийвэл амтлaг чанрaa алддаг тул махаа бэлэн болохоос нь 30 минутын өмнө давсаа хийгээрэй.

Шарсан махыг зөөлөн, амттай болгохын тулд шарахаасаа нэг цагийн өмнө горчиц түрхэж орхино. Махыг худалдан авахдаа шинэ хуучин гэдгийг нь ялгаж чаддаг байх хэрэгтэй. Шинэ махыг хэрчихэд бага хэмжээний шүүс ялгардаг байна. Харин хөлдөөсөн махыг гэсгээж, хэсэгчлэн хуваасан бол хуучин мах байдаг. Ийм мах нь чанараа алдсан байдаг билээ. Хуучин мах авсан тохиолдолд шарж хэрэглэхээсээ илүү удаан чанаж хэрэглэвэл элдэв нянгууд нь үгүй болох сайн талтай юм байна.

Амталсан загас
Хэмжээ: 2 порц
Орц
Цэвэрлэсэн загас - 400 гр
Сармис - хоёр хумс
Нимбэг - нэг бүтэн
Гич - хоёр цайны халбага
Давс - нэг цайны халбага
Элсэн чихэр - нэг цайны халбага
Ус - хоёр хоолны халбага
Ургамлын тос - хоёр хоолны халбага
Укроп - нэг хоолны халбага
Хэрчсэн төмс, лууван
Төмс, луувангаа уураар жигнэж болгоно. Сармисаа цэвэрлээд давсны хамт ууранд хийн, нухаш болтол нь нүдэж, холиорой. Дээр нь нимбэгний шүүс, гич, элсэн чихэр, усыг нэмж сайтар хутгах хэрэгтэй.

Хайруулын тогоонд ургамлын тосоо хийж, сайн халаагаад, цэвэрлэж бэлтгэсэн загасаа хийж, тал бүрээр нь нэг минут орчим шар. Үүний дараа дээр бэлтгэсэн сармис, нимбэгний нухшаа хийж, зөөлөн гал дээр таван минут орчим жигнэ. Дараа нь тагийг нь авч, дахин таван минут шараад амттай загас бэлэн болно. Үүнийгээ хэрчсэн лууван, төмсөөрөө хачирлаж таваглахаа мартав аа.

Загас идвэл элэг, зүрхэнд тустай
Бид "Загас идэх нь сайн" гэж олонтаа сонсч байсан. Харин яагаад гэдгийг тэр бүр мэддэггүй. БНХАУ-ын загасны төрлийн судалгаа шинжилгээний нэрт зүтгэлтэн, шинжлэх ухaаны академийн тэнгис далайн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор Ван Цүньшин үүнийг тун ойлгомжтой, энгийн байдлаар хүмүүст тайлбарлаж өгсөн байна. Тэрээр эскимос болон япончууд өдөрт гурван удаа загас иддэг ба тэд зүрх судасны өвчинд нэрвэгдэх нь тун ховор байдаг гэдгийг баталжээ. Судалгааны дүнгээс үзвэл, загасны бие дэх өөхний хүчил нь хүний бие дэх өөхийг задлахад тустай гэнэ. Тиймээс загасны махыг хүнсэндээ хэрэглэж байвал зүрхийг хамгаалахад тустай юм. Цэнгэг ус, тэнгисийн гүнд амьдардаг загасны мах илүү өндөр үр дүн үзүүлдэг аж. Загасыг жигнэхэд өөхний хүчил нь хэвээрээ байдаг Загасны махыг түүхийгээр нь идэх, жигнэх, чанах, хуурах, хайрах, тосонд буцалгах гээд олон янзын аргаар боловсруулж болно. Тэгвэл чухам ямар арга нь өөхний хүчлийг нь хэвээр байлгаж, эрүүл мэндийг тань тэтгэх вэ? Профессор Ван Цүньшин түүхий загас идэх нь тустай ч сүүлийн үед далайн гаралтай хүнсний зүйл идсэний улмаас элдэв өвчинд нэрвэгдэж байгаа учраас жигнэх юм уу, чанаж идвэл өөхний хүчлийг хэвээр үлдээж чадна хэмээн зөвлөжээ. Бусад арга нь загасыг амттай сайхан болгодог ч өөхний хүчил болон В амин дэмийг үгүй хийж, тослогийн хэмжээг нэмэгдүүлж, шим тэжээлийг нь ч бууруулдаг байна.

Сонирхуулахад

Close to play

Шинэ клип

"Kiwi"-гийн цоо шинэ клип
2009 оны 9-р сарын 30
Шинэ содон бүхнээр дүүрэн байдаг "Kiwi" хамтлагийнхан маань "Хүсэл" цомогтоо багтсан нэгэн уран бүтээлдээ цоо шинэхэн клип хийлгэсэн байна. Ингээд "Kiwi"-гийнхийг хүлээн авна уу.

Гоё дуу

Фото агшин


Tuesday, October 20, 2009

Сургуулиас гэр хүртэлх зам


View gerees surguuli hurtelh zam in a larger map

Хvний Амьдрал: Топууд хаана юу хийж явна вэ?

Э.Одгэрэл
“Мєнхийн залуу” гэсэн тодотголтой энэ сайхан бvсгvй 1986 оноос загвар ємсєж эхэлсэн
байдаг. 2001 онд анхны “Топ модель” цолыг хvртсэн нэгэн. 1967 нэгдvгээр сарын 11-нд тєрсєн. Сvvлийн гурван жил “Гоёо”ХХК-тай хамтран ажиллаж байгаа. Загвар ємсєх гараагаа “Шилмэл загвар” компанийн загварын агентлагаас эхэлсэн тэрбээр єдгєє 20 гаруй жилийн туршлага, сайхан биеийнхээ тусламжтайгаар загварын тайзнаас буугаагvй л байгаа. Тvvний талаар сvvлийн vед хар тамхинд орсон, хадмын хаяа тvшсэн, бие давхар явна лээ гэх мэтээр цуурч байгаа ч нэг нь ч нотлогдоогvй байгаа. 16 настай охины хамт амьдардаг тvvнийг хэзээ хадмын хаяа тvшиж, охиноо дvvтэй болгохыг таашгvй юм.
Д.Болормаа

“Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа 1990 оноос загвар ємсєж эхэлжээ. 2001 онд Э.Одгэрэлийн хамт “Топ модель” цол хvртсэн аж. Монголын тєдийгvй “Азийн топ модель” хэмээн vнэлэгддэг тэрбээр анх шилмэл загварын ордонд оёдолчин хийдэг байжээ. Тухайн vед тус компани єєрийн бvх загвар ємсєгчдєє давхар ажил хийлгэдэг байсан нь энэ юм. 40 шvргэж яваа ч байраа тавьж єгєх болоогvйгээ нотлон єнгєрсєн онд Урлах эрдмийн дээд сургуулийн загварын долоо хоногийн vеэр шавь нараа манлайлан тайзнаа гарч байсан. 30 настайдаа єєрийн гэсэн загварын агентлагтай болсон “топ”-ыг загвар ємсєгч тєдийгvй сайн багш гэдэгтэй олон хvн санал нэгдэнэ. Тvvний шавь нарын тоо хэдийнэ 3000 хол давжээ. Тэрбээр 1972 оны нэгдvгээр сарын 29-нд тєрсєн байдаг. Тэрээр нэгэн vе єєрийнхєє шавь байсан Баярсайхан гэгчтэй хамтран амьдарч байгаад салсанаас хойш єєр хэн нэгэн хvнтэй хамтран амьдарсангvй. Тэрээр одоо нас биед хvрсэн хvvтэйгээ хамт амьдардаг.

Д.Цолмон

2002 онд “Топ модель” єргємжлєл хvртсэн тэрбээр одоо MCS компанид ажилладаг. 1975 оны наймдугаар сарын 12-нд тєрсєн. Анх 17 настайдаа загварын тайзнаа гарч байжээ. Топ модель ч хэтэрхий нам шvмхэн амьдардаг тэрээр мєн л нєхєргvй.

Sunday, October 18, 2009

Чидун жимс гэж юу вэ?

Чидун жимсний тос юугаараа тийм их ашигтай юм бол? Энэ тос ханаагүй хүчлийн өөх тосноос тогтдог. Холестериний хэмжээ ердийн цөцгийн тос, масло, маргаринаас хэд дахин бага. Иймд энэ тосыг тогтмол хэрэглэдэг хүмүүс зүрх судас, чихрийн шижин, хэт таргалалт зэрэг өвчнөөр өвдөх нь ховор.
Чидун жимснээс тос гаргах процесс ихээхэн ярвигтай ажил юм. Хамгийн үнэтэй тосыг Ехtra vergine гэж нэрлэнэ. Харин хэт болсон, ногоон ба гэмтсэн зэрэг чанар муутай тосыг Оlio di olive vergine гэж нэрлэдэг. Чидун жимсний тосны найрлаганд олейны хэмээх нэртэй хамгийн ашигтай хүчил орно. Ж: Ехtra vеrgine тосонд олейны хүчил 80% агуулагдана. Тэр нь бидний бие организмд хуримтлагдсан холестериныг задлахад тусалдаг бөгөөд түүнийг биеэс гадагшлуулна. Мөн судасны ханыг илүү бат бөх уян хатан болгоно. Чидун жимсний тос А, Д, Е, К зэрэг витаминаар баялаг. Энэхүү тос фенолын бодисууд агуулдаг учир эд эсийн хөгшрөлтийг удаашруулж, дархлааг бэхжүүлнэ.
Сэрүүн явах нь урт наслахад тустай. Шөнөдөө сэрүүвтэр орчинд унтаж "амь насны эрчим хүч"-ний хорогдолыг бууруулах хэрэгтэй.
Манайхан хүүхдээ хооллохдоо том хүний доозоор давс хийдэг. Гэтэл энэ нь хүүхдийн өсөлтөнд маш муугаар нөлөөлөхөөс гадна бөөрний бойжилтыг гэмтээх аюултай.
Давс зүрх, бөөрний олон төрлийн өвчин цусны даралт ихсэх өвчинг үүсгэж, улмаар тархинд цус харвахад хүргэнэ. Цусны даралт ихэсвэл дараах шинжүүд илэрнэ:
- толгой байнга өвдөнө.
- зүрх дэлсэж амьсгаадана.
- бие суларч чих шуугина.
- зүүн мөр, цээж рүү үе үе өвдөнө. Эдгээр зовиур илэрсэн үед даралтаа байнга хэмж. Анхааруулж хэлэхэд цусны даралт ихсэх нь эхний үед мэдэгддэггүй, аюултай шинжүүд илрэхийн өмнө нэг хэсэг буурдаг. Тарган, даралт ихтэй хүмүүс даралтаа байнга хэмжиж байх хэрэгтэй.
Цусны даралт ихсэхээс сэргийлэх болон эмчлэх аргууд:
тарган хүн турах хэрэгтэй.
- өөхтэй хоол ялангуяа гахайн өөх, чихэр, цардуултай хоолноос зайлсхий.
- давсыгэрс багасга.
- архи, тамхи, кофе, цайг хэрэглэхээ азна.
Насанд хүрсэн хүний хэвийн даралт нь-120\ 80 байдаг. 120 нь дээд даралт, 80 нь доод даралт юм. Хэрэв цусны даралт 140\ 85 байвал цусны даралт төдий л ихэдлээ гэж үзэхгүй. Харин даралт 135\ 110 байвал даралт ихэссэний шинж юм. Доод даралтыг 100 болтол шуурхай эмчилгээ хийж, давс багатай хөнгөн хоол иднэ. Зарим хүний даралт жигд байнга бага байдаг бөгөөд үүнд санаа зовох хэрэггүй юм.
90\ 60 - аас 110\ 70 даралттай хүмүүс зүрх судасны хямрал, ухаан алдаж унах зэрэг өвчинд өртөх нь бага, урт наслах нь олонтаа.
Хамгийн сайн дасгалжуулсан булчин шөрмөс хүртэл хүйтэн усанд оронгуут агшиж татдаг. Шөрмөс татмагц хүн живж эхэлдэг. Живж эхлэхээрээ сандарч тэвдэн байдлыг улам дордуулна. Хүйтэн усанд шөрмөс татах үед сүлбээр зүү шиг хэрэгтэй юм үгүй. Сүлбээр зүүгээр шөрмөс татсан хэсэг рүү нэвт хатгахад огцом өвдөлтөөс болж булчин шөрмөс тавигдан сэлэх боломжтой болно.
Хүний гэдэс 9 м урт бөгөөд 20см.кв –ад багтсан байдаг гээд боддоо. Нарийн гэдэс нь 5 - 7м, хоолыг задлан бутаргана. Бүдүүн гэдэс нь 1- 2м, гүрвэлзэн хөдлөх хүчтэй булчингуудтай. Шингээгүй хоолны үлдэгдэлийг хамж мөн өтгөний массыг бий болгоно. Эртний Грекүүд нарийн бүдүүн гэдэс ертөнцийг захирдаг гэж зүгээр ч нэг хэлээгүй юм шүү. Энэ хоёрыг үл тоовол гомдоно, цаашлаад өш хонзон авна гэж мэдээрэй.