Sunday, December 13, 2009

Зүрх сэтгэл буюу үхлээ үзээд босоод ирлээ гэж-2

Зүрх сэтгэл

Би зурагт харан сууж байснаа гэнэт тамхи татмаар санагдан үзтэл аль хэдийн дуусчхаж. Хэдий татахгүй гээд авахгүй байсан ч юу дуудсан юм бүр бодогдоод болдоггүй. Гарч дэлгүүр орлоо. Тамхи авдаг дэлгүүрлүүгээ явахын оронд яагаад ч юм цаашаа давхисаар нэгэн том дэлгүүрийн урд машинаа зогсоов.
 Өөрийгөө энд юу хийж байгааг ч гайхсангүй дүүрэн машин байсан тул арайхийн нэг зогсоол олж тавиад өнөөх дэлгүүрт орвол пиг хүн. Тийм олон хүн байгаа гэхэд бараг чимээ шуугиангүй бүгд хэтэрхий нам гүм, тайван байгаа нь нэг л айдас төрмөөр ч юм шиг. Тэгтэл өндөр туранхай биетэй, нүүрэндээ зальжин инээмсэглэл тодруулсан, 50 орчим насны нэгэн шар залууөөдөөс ялдам аргагүй сэтгэл таттал инээмсэглэн хүрч ирээд найр тавин
- Чи их азтай байна, өнөөдөр энэ дэлгүүрээс хүссэн зүйлээ авч болно. Бүгд үнэгүй
- Нээрээ гэж үү. Өө маш их баярлалаа. Даанч бүр өөрийн эрхгүй наашаа явмаар санагдаад байсан юмаа.
- Тэгэлгүй яахав хонгор минь.
- За тэгвэл хурдлахгүй бол хамаг гайгүй юм нь дуусч байгаа байх хэмээн бодтол өнөөх залуу бодлыг минь таасан аятай өнөөх дур булаам инээмсэглэлээрээ инээгээд
- Санаа зоволтгүй хангалттай байгаа, энэ бүхэн хэзээ ч дуусахгүй. Хүсвэл чиний бүх хүслийг ч биелүүлж өгч болно шүү. Энэ бүхэн надаа дэндүү сэжигтэй агаадинээдэмтэй санагдсан тул түүний өөдөөс тоомжиргүй харж
- Танай дэлгүүр ч менежмэнт сайтай байна шүү, би тэгээд юу ч хүсч болох хэрэг үү?
- Тэгэлгүй яахав. Та зөвхөн ЗА гээд хэлчхэд л болно хонгор минь. Би бодож гарлаа:
- Надад жаахан хугацаа хэрэгтэй байна. Би тэр хавиар баахан явлаа. Үнэтэй үнэтэй брэндийн хувцаснууд тэнд яг л хямдрал зарлан бөөгнүүлэн хийсэн хямд хувцас мэт хөглөрөх аж. Нэг том сагс дүүрэн хувцас аваад цаашлах тусам улам ахимаар санагдаж хүсэл шуналд минь хязгаар үгүй аятай улам цаашлан явсаар. Тэнд байхгүй юм алга. Нэг юм хүсэхэд л урдхан талд харагдах аж. Би гэнэт энэ худлаа ярьж байвал яана хэмээн бодоод хэдэн хувцас сонгон дээр нь ил гаргаад тооцоогоо хийхээр кассны хүн хайтал харагдсангүй. гайхан түрийвчээ ил гаргачхаад хаана төлбөрөө хийхээ олж ядан гайхан зогстол хаанаас ч юм өнөөх залуу гараад ирлээ. Би ч олон юм ярилгүй мөнгөө өөдөөс нь сарвайвал
- Би чамд бүгд үнэгүй гэж хэлсэн биз дээ.
- Тэгвэл би ингээд явж болох юмуу
- Чи надад за гэдгээ хэлээгүй болохоор гарч чадахгүй л дээ
- Юу гэсэн үг вэ, би ерөөсөө юу ч авахаа байлаа, зүгээр л явлаа. Ажил хэцүүдлээ...хэмээн хэлсэн хэдий ч сэтгэл минь адын атгаг шуналд хөтлөгдөн хоргодож байгааг мэдрэхдээ дотроо тэмцэж эхлэв.
- За хүслээ хэлдээ хонгор минь. Би юу ч бодолгүй
- Гэрийнхнээ энд авчирмаар байна. Ээж, аав охин, ер нь л ах дүү хамаатан саднаа бүгдийг нь. Тэрээр инээмсэглэн
- Болноо, харин чи өөрийнхөө нэг л зүйлийг надад өгнө. Зөвхөн чамд байгаа тэр зүйл. Чи хэзээ ч тэрийгээ хараагүй байгааг нь мэддэг ч тэгтлээ ач холбогдолгүй зүйл. Энэ хүмүүс бүгд өгчихсөн, одоогоор өгөөгүй хүн чи л байна. Тэрийгээ өглөө гээд чидиваажинд л очлоо гэсэн үг. Би бодлоо, өөрийгөө толинд дээрээс доошоо хараад хүнд хэрэг болчих юм байхгүйг мэдээд, бас миний энэ хүслийг биелүүлнэ ч гэж юу байхав, бушуухан зөвшөөрөөд эндээс гарах минь
- За би зөвшөөрч байна
- Сайн охин.
Би гарах хаалга хайн тэр дэлгүүрээр алхсаар бурхан минь барагдах юм биш, сүүлдээ хөл ч өвдөж байна. Нэг том орон дээр суун хэсэг амарч байтал " ЭЭЖЭЭ" гэсээр охин минь гүйгээд ирэх нь тэр. Би чихэндээ, нүдэндээ итгэж ядан харвал хойноос нь ээж аав гээд бүгд инээмсэглэн ирж харагдана. Өнөөх зальжин залуу нөгөө нүдээрээ инээмсэглээд
- Жаргалын оронд тавтай морил. Үүнээс хойш хэчнээн ч хугацаа өнгөрсөн юм. Бид бүгд утга учиргүй нэгээс нөгөөд шилжин баахан юм авсаар, тэнд байгаа хүмүүс ч авсаар...ердөө бидний ганц ажил авахыг хүссэнээ зүгээр л бодохын төдий авсаар. Тэгсэн хэрнээ бас л нэгийг авахыг хүссээр...ер хүсэл шунал барагдаан үгүй мэт

Эхэндээ сайхан байсан энэ зүйлс яваандаа утгагүй мэт болж ирлээ. Би ч тэр, гэрийнхэн. ч тэр, охин минь хүртэл бүгд нэг л хөндий. Би суугаад энэ бүхнийг бодон байхдаа санамсаргүй нэг зүйлийгажиглаадхав . Тэр дэлгүүрээс гарч буй нэг ч хүн алга. Энд тэндээс ирсэн есөн зүйлийн хүн, харин хүмүүс нэмэгдэн ирсээр. Хүмүүс нэмэгдэн ирэх тоолонд дэлгүүр улам томорсоор байгааг харлаа. Би сэмхэн дүүгээ татан зогсоогоод
- Чамд энэ бүхэн нэг л жигтэй санагдахгүй байна уу
- Юу тэр вэ?
- Юу байхав, эндээс гаръя гэж ер бодохгүй байна гэж үү дээ
- Би бас тэгж бодоод байна. Нэг мэдсэн энэ дэлгүүрийн үүдэнд би машинтайгаа зогсч байсан.
- Одоо хоёулаа гэрийнхэнээ аваад эндээс явъя. Яаж ийж байгаад гаръя. Чи хардаа худалч хүнд манай улсын нийт хүн амаас ч хэд дахин их хүн байхад бараг чимээ анир гээд байх юм алга. Бид хоёрыг ийнхүү ярилцан байтал өнөөх залуу хаанаас ч юм гэнэт гарч ирээд инээмсэглэн дүүд хандан
- Чи за гэж хэлэх үү. Би дүүрүү нүдээрээ битгий хэмээн хэлэв. Дүү ч үгүй хэмээн эрс шийдэмгий хэлэн
- Май энэ мөнгө хангалттай юу. Бид явлаа...гэтэл өнөөх залуу чих дөжрөм чангаар инээгээд
- Чиний наад мөнгө одоо юунд ч хэрэггүй. Чи сонс энэ бүх хүмүүс яг одоо дэндүү амар амгалан байгаа. Танай дэлхийн хүмүүс үүнийг л хүсдэг биз дээ. Энэ олон сая хүний хүслийг бид биелүүлж байна.Хэчнээн амар амгалан байгааг харж байна уу. Наад мөнгө чинь зүгээр л цаас. Яагаад хүн бүхэн дурладагыг мэдэх үү зөвхөн яг одоо энэ байгаа байдлыг хүсч
- Үгүй би тэгж бодохгүй байна, мөнгө хүчтэй ч мөнгөөр авч болдоггүй юм гэж байдаг юм
- Ха ха ха...энд байгаа бүх хүмүүс зөвхөн чамаас бусад нь надад зүрх сэтгэлээ худалдчихсан. Юунаас болж гээч хүслээсээ болж. Би тэднийг хүчлээгүй, дуудаагүй, хориогүй. Би зүгээр л хүслийг биелүүлэгч
- Чи тэднийг хуурсан. Тэд үүнийг хүсээгүй хэн ч хүсээгүй шүү. Бид бүгд одоогийн байгаа аж амьдралдаа л дуртай, түүндээ ч сэтгэл хангалуун байдаг.
- Чи үнэхээр тэгж бодож байна уу. Тэгвэл би хэсэгхэн хугацаанд энэ зүрх сэтгэлийг нь өгье тэгээд юу болохыг өөрийн нүдээр хараад сүүлд ньхэнийх нь зөв болохыг мэдэхийн цагт чи ч бас дуртайяа өгөх болно. Ингэж хэлээд даан удаагүй байтал нөгөө үхмэл мэт нам жим амар тайван байсан хүмүүс дороо дуу шуу орж хаана юу байгаа нь мэдэгдэхийн эцэсгүй болов.

No comments:

Post a Comment