Sunday, December 13, 2009

санаандгүй учрал үргэлжлэл

Амгаа хэд хэдэн удаа уулзах санал тавихад чадаагүй тэрээр өчигдөр яагаад ч юм зөвшөөрчихөж билээ.
 Ингээд болзсон цаг болоход өөрийгөө зоригжуулаад уулзахаар гарав. Үүдэнд нь очоод орж чадахгүй эргэлдэж байснаа нөгөө зориг нь мохон буцъя хэмээн шийдээд эргэтэл Цээгий хэмээн өнөөх танил дуу араас нь гарах нь тэр. Хөдөлж ч чадахгүй, эргэж харж ч чадахгүй хэсэг балмагдан зогссоноо: намайг яаж таниваа...арай...тэрээр аажуухан эргэн хараад нүдэндээ итгэсэнгүй. Түүний өмнө наймдугаар ангид байхдаа үерхэж байсан хөвүүн зогсч байх нь тэр.
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Хүүе ямар сонин хүн бэ, би гайхлаа шүү гэнэт хүн нэрээр минь дуудахаар
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->За сайн уу, хүнтэй уулзах гэж явна уу...уулзаагүй удаж шүү
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Үгүй...үгүй ч гэж дээ тийм
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Би бас...за орох уу. Цээгий яаж ч чадалгүй ацан шалаанд орж хөл нь гуйвлан зэрэгцэн орж хэлсэн ширээрүү нь харвал хүн харагдсангүйд уужран
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Миний уулзах хүн ирээгүй бололтой, би ч явъя даа
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Тийм гэж үү, би тэгж бодохгүй байна. Чи аль хэдийн уулзах хүнтэйгээ уулзчихсан зогсч байна
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Айн....чи...нээрээ Амгаа...яаж мэдэв ээ намайг гэж хэмээн юу хэлэхээ мэдэхгүй ээрэн зогстол Амгаа инээмсэглээд
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Уучлаарай намайг...би чамайг мартаж чадаагүй юм, хойшоо сургуульд явчихаад төгсч ирэнгүүтээ ганц нэг холбоотой байдаг ангийнханаас сурсаар байгаад чиний утсыг олж авсан
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Тэгээд тэгээд.... яагаад надад урд нь хэлээгүй юм бэ...би тэгэхэд юу ч мэдээгүй байдаг, ийм болоод л чи өөрийнхөө талаар ярих болохоор яриагаа өөрчилдөг байсан байна ш дээ
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->За одоо тайвшир даа, би чамтай уулзая гэж зөндөө хэлсэн, анхандаа зүгээр гэнэтийн бэлэг барих гэж байснаа чамайг итгээд явчихаар нь уулзаж байгаад бүх үнэнээ хэлье гэж бодсон юм. Тэгээд ч намайг аль эрт мартсан байх гэж бодоод...хэхэ. Энэ олон жилийн турш би чамайг мартаж чадаагүй ээ. За одоо суух уу. Цээгий юу ч хэлж чадалгүй бяцхан зүрх нь оволзон итгэж ядан гэнэн нүдээр баярлан ширтээд толгой дохьлоо.

No comments:

Post a Comment