Sunday, December 13, 2009

Дурлалын эрэлд...-2

Энэ гурав энэ жил хоёрдугаар курс бөгөөд анх нэгдүгээр курст нэг ангид ороод л нөхөрлөж эхэлсэн салдаггүй шадар гурав нэртэй.
Оюу-Эрдэнэ нь: Туранхай турьхан бор охин бөгөөд, жижгэвтэр нүд түүн дээр нь зохисон хэлбэр сайтай өтгөн хөмсөг, жижиг хамар, жижиг уруул гээд яг л зурам шиг охин. Энэ хоёроосоо намхан хэдий ч энхрий, эрх байдалд нь хөвгүүд татагддаг билээ.

Амаржаргал бол: Өндөр гоолиг бие, урт хөл, тунгалаг шар царай, дугаргий алаг нүд, дэрвэгэр урт сормуусан дээр үл ялиг сартгар хамартай ихэмсэг өөрийнхөө донжийг олж чадсан инээдээрээ ямар ч хөвгүүнийг уярааж чаддаг охин юм. Харин
Энхзаяа нь: Багаасаа спортоор явсан болоод тэрүү жаахан эршүүд ч цайлган сэтгэлтэй, задгай яриатай. Дундаж өндөртэй, бордуу царай дээрээ зохисон хамартай. Нүдээрээ дүрлийж харсан, инээхээрээ баруун хацар нь хонхойж ордог, зүүн талдаа хоёр уруулныхаа дунд нь жижиг хар мэнгэтэй бөгөөд, тэгш цагаан шүдтэй хэнтэй ч ам хэл нийлээд ярьчихдаг жаахан нүүрэмгий талдаа ийм гурван охин үй зайгүй нөхөрлөж анхны хайр, үнэнч дурлалаа хайсаар яваа билээ. Тэдний ярианы бараг 90 хувь нь анхны хайр бөгөөд эдний хэн ч одоо болтол жинхэнэ хайртайгаа учирсан үгүйгээ мэдэхгүй яваа билээ.
Жинст явсаар ангийхан дээрээ очоод суучихав. Онко санаа алдсанаа
- Би энэ жинстийг заавал өөрийн болгомоор байна. Ямарч аргаар хамаагүй, надад туслах уу та хоёр гэхэд Амраа нүдээ ирмээд
- Мэдээж шүү дээ хонгор минь, тэгэхдээ чи энэ нэг горзойсон юмны юунд нь болоод байгааг л ойлгохгүй банйа. Чамайг гээд өчнөөн залуучууд байхад

- Харин тийм надад бол сайхан биетэй залуу л саак хэмээн Энхзаяа хошуу нэмтэл
- Та хоёр миний нүдээр хардаг ч болоосой. Намайг гэхгүй байх тусам нь би тэмүүлээд байх шиг байна.
- За тэгвэл төлөвлөгөө зохиоё хэмээгээд тэмдэглэлийн дэвтэрээ гарган Жинст хэмээн томоор бичээд доошоо цувуулж эхэллээ. Амаржаргал иймэрхүү юмандаа гаршсан болохоор идэвхитэй гэж янзтай.
- Хамгийн түрүүнд ямар нэг байдлаар түүний хараанд өртөх хэрэгтэй. Тэгсэн байхад чи цаашаагаа өөрөө зохицуулчихна. Харин яаж хэмээн балаа хоёр хурууны завсар хурдан хурдан хөдөлгөн бодолхийлэв. Тэгтэл Энхзаяа
- За тэр яахав ээ болно. Удахгүй сургуулийн аварга болохоор тэрэн дээр би танилцаад авахыг бодъё, одоо харин юм идье л дээ. Би яг турж үхэх нь
- Чи дандаа л идэж уух юм ярьж байх юм. Харин тэр тэмцээн дээр өдөж болох л юм. Гэтэл Оюу-Эрдэнэ
- Тэр чинь сагс тоглодоггүй юм шиг байна лээ. Зааланд байхыг нь нэг ч удаа хараагүй биз дээ. Энэ номын сангаас салахгүй шүү. Хараа хажууд нь суугаа будвал хүүхэлдэй налаад их байнаа. Тойроод дан охидууд шүү. Уг нь харагдах гэж зориуд харалдаа сууж байхад ганцхан удаа хажуу тийшээ харчих л даа гуйж байна ш дээ...гэтэл Амраа нэгийг санасан бололтой
- Хүүе Онко чи одоо босоод яв. тэдний ширээний хажуугаар гарахдаа санаандгүй нэг юмыг нь газар унагачих
- Эвгүй юмаа, мэдэгдчихвэл яах юм бэ
- Битгий маягла хэдий болтол ингэж явах юм. Бос бос гээд бараг унагах нь холгүй түлхээд босгочихов. Амраа энэ үгийг хэтэрхий чанга хэлсэн бололтой аажуухан ярьж байсан бусдадт дуулдахад Жинст ч энэ чимээнээр сонирхон харахдаа Онкотой харц тулгарах нь тэр. Онко тэрхэн хооронд гүйдэлд цохиулсан аятай сандарч урд нь хэзээ ч ийм байдалд ороогүйгээрээ ичин гарахаар гүйж байхдаа тэдний ширээний өнцөгийг гуяараа цохин дуун алдсан хэдий ч хүмүүсийн инээлдэхийг сонсоод тэр чигтээ гүйсээр номын сангаас гарлаа. Үүдээр гараад ичсэн бантсандаа тэр чигтээ гүйсээр ариун цэвэрийн өрөө ороод буцан номын сангийн үүдэнд ирээд орж чадахгүй эргэлдэж байтал өөдөөс нь Жинст инээсээр гартаа ном сугавчилан гараад ирэв. Онко бүр сандарч доошоо харан зөрөөд орохдоо түүнтэй мөргөлдөн сугавчилж байсан номыг нь талын нэг тарааж хаясанаа бүр ихээр ичин уучлаарай хэмээн аман дотроо бувтнаад номыг нь цуглуулж өгч байхдаа гар нь чичирч зүрх нь тогтож ядан булгилж байлаа.

No comments:

Post a Comment