Sunday, December 13, 2009

10 нэгжний зууч...

Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчид оо!!! За ингээд манай FM-107.5 өдөр бүрийн 00.00 цагаас эхлэн явуулдаг " Уйтгарлах завгүй залуу нас нэвтрүүлэг"-ээ эхлэхэд бэлэн боллоо...хэмээгээд Болороо нэвтрүүлгээ эхэллээ. Тэрээр өвөрмөц, цоглог хоолойгоорой хөгжилдөн зууч хийсээр нэвтрүүлэг ч дуусах дөхөөд ирэв.
Тэгтэл сүүлчийн оролцогч болох Сэргэлэн хэмээх залуу

- Хөөрхөн охидтой танилцана. Скайтелийн утасруу мессэж бичнэ үү, хэрэв мобигийн утастай бол нэгж өгнө хэмээн ороод ирлээ. Болороо сүүлчийн оролцогч болохоор нэвтрүүлэгээ хөгжилтэй байлгах гэж
- Би чамайг хөөрхөн охинтой танилцуулж өгье, харин чи надад нэгж өгөх үү
- Өгнө шүү, чи харин хөөрхөн л охин заавал олж өгөөрэй
- За тохирлоо...хэдэн нэгж өгөх юм
- 10 нэгж өгье. Ингээд тэр хоёр яриа тохироод Болороо нэвтрүүлгээ дуусгаад оролцсон хүмүүст утасыг нь өгч байтал тусгай дугаараар дуудлага ороод ирэв.
- 1902 таньд юугаар туслах вэ?
- Би түрүүний нэвтрүүлэгт ордог Сэргэлэн байнаа. Та намайг сайн сурталчилаад өгөөрэй тэгээд утасныхаа дугаарыг өгчих
- Чи миний утасаар яах гэсэн юм?
- Яах юу байхав нэгжээ өгье. Болороо ч инээгээд утасныхаа дугаарыг өгтөл төд удалгүй мессэж ирэхэд нь харвал таньд 99...дугаараас нэг нэгж ирсэн байна. Уучлаарай дараа заавал арван нэгж өгнөө...гэсэн байхыг хараад: Ёооё ямар тэнэг юм бэ хэмээн бодоод өнгөрөв.

No comments:

Post a Comment