Sunday, December 13, 2009

Дурлалын эрэлд...


Урд шөнөжин шоудаж нойр муутай яваад ирсэн Энхзаяа ширээгээ дэрлэн шүлсээ гоожуулан унтаж байтал Оюу- Эрдэнэ, Амаржаргал хоёр номын санд байгаа хүмүүсийг нүдээрээ бүртгэн шивэр авир хийлдэн инээлдэнэ.
Амаржаргал цүнхнээсээ будаг гарган хөнгөхөн будан жаахан өнгөлж байтал Оюу- Эрдэнэ нөгөөх чинь ороод ирлээ Жинст ороод ирлээ хэмээн хэлэхдээ бор царайд нь үл мэдэгдэм халуу оргин улааж эхэллээ.

- Хүүе Заяа бос л доо, гурвуулаа юу гэж ярьдаг билээ гэхэд Амаржаргал хажуунаас нь
- Ялдам бөгөөд нууцлаг, энхрий бөгөөд ихэмсэг, хөгжилтэй бөгөөд чанга гээд тэр хоёр хөгжин инээлдэв. Энхзаяа нүдээ нухлан өндийсөнөө
- Нэг сайхан унтах юмсан. Өчигдөр арай хэтрүүлчихэж ээ
- Чамайг хэмжээгээ мэдэж ууж бай гэж хэд хэлдэг юм. Чи тэр арван жилийнхэнтэйгээ явахаар л дандаа нэг асуудалд орчихсон ирнэ шүү. Наад нүүр амаа янзал хэмээн толь сарвайхад тэрээр гэртээ байгаа мэт нэгэнтээ том ангайн эвшээж, хоёр гараа алдлан байдгаараа суниагаад толгой толгой дүүрээд хэрэг алга гурвуулаа доошоо орж пирошки авч идье. Би орой бэлтгэлтэй сунаж унах байх хэмээн өөрөө өөртэйгээ ярихад хэн ч хариу хэлсэнгүй. Оюу- Эрдэнэ жинст хэмээн нэрлэсэн нэрийг нь үл мэдэх тэр залууг харах гэж номын сангаас салахгүй хүлээнэ. Амараа, Заяа хоёр найзынхаа нь бүтэх нь мэдэгдэхгүй дурлалыг хамтдаа мөрөөдөн хүлээх аж.

No comments:

Post a Comment