Tuesday, December 22, 2009

Зүрх сэтгэл буюу үхлээ үзээд босоод ирлээ гэж-3

Энд тэнд хоорондоо юмаа булаацалдан хэрэлдэж, үүнээс болж зарим нэг нь зодолдож, нэгнээсээ илүү гарах гэж улайран дээр доороо орон дайрцгааж. Тэгтэл ч тэнд нэгнээ алж, энд нэгнээ хүч хэрэглэн хүчирхийлж, эхнэр нөхөр хоорондоо хэрэлдэн томчууд эрх мэдлийн төлөө хэнийг ч үл ойшоон улайран дайрах аж.
Энэ нь зүгээр л нэг байшин дотор төдий байсан ч юм бүхэн хэмжээнээсээ хэтэрч дээрэм тонуул газар авах нь тэр. Би бушуухан охиноо тэвэрч аван нэг буланд шигдэн суулаа. Хүүхдүүд орилолдон, өвдөж шаналсан хүмсүүдийн гачлантайяа ёолох дуун тэндээс ч нэг хадна.
Хаа сайгүй хараал ерөөл, атаа жөтөө, цөхрөл, зовлон гансрал...Бүх зүйл нэг л тайван бус, аймшиг хүйдэс, гутрал гуниг, хийрхэл дунд автсан яг тэр үед өнөөх залуу хүрч ирэн дүүд хандан
- За харж байна уу, хэн нь юуг хүсч байгааг. Энэ хүмүүс зүрх сэтгэлээ өгснөөр бүгд ямарч мэдрэмжгүй, айх аюул, атаа жөтөө, хайр дурлал, сэтгэл хөөрөл, баяр гуниг ер амьдралыг мэдрэхгүй сайхан байх болно
- Чи зөвхөн муу муухайг нь харуулж байна, арай ч ийм бишээ бүгд
- Бидэнд дэлхий дээрх хүмүүс та нар ингэж л харагддаг, бүр энэнээс ч долоон дор ой гутмаар харагддаг. Хүмүүс эхнээсээ бага багаар намдсаар дүү бид хоёр бас нэг залуутай гурвуул үлдэв. Хүмүүс унтаж байх хооронд гурвуулаа сэм ярилцан энэ байдалд яагаад ч хүмүүсийг орхиж болохгүй, зүрх сэтгэлээөгчхөөр хүн гэдэг үхсэнээс, амьд тоглоомоос ялгаа юун. Бидний амьдралын утга учир юу болохсон билээ. Сайнтай муутай ч энэ хүн гэдэгтээ, энэ эх дэлхийдээ бид эзэн нь байж жамаараа явах ёстой бусуу.
Гурвуулаа ингэж тохироод ойр байх хүмүүсээ аажим аажмаар сэрээн өөрсдийн үгээ хэлэн ятгаж бүгд нэгэн дуугаар үгүй хэмээн хэлж, өөрсдөө зүрх сэтгэлээ өгсөн шигээ, өөрсдөө буцааж авч чадвал болно хэмээн эцсийн дүндээ дүгнээд цаашаа ахьсаар. Үүнийг ойлгосон нэг нь цаашаа улам хүрээгээ тэлсээр.
Маргааш нь сэтгэл догдлон хүлээж байтал өнөөх залуу ч гараад ирлээ. Тэрээр яаж ч татгалзахын аргагүй сэтгэл булаам инээмсэглэн өөдөөс харвал би бушуухан харцаа буруулан буруу тийшээ харлаа. Тэрээр дүүгийн өөдөөс харан
- За юу гэж шийдэв
- Үгүй...тэрээр уурлаж эхэлж буй болтой өөдөөс нь ширүүхэн харснаа хажууд байх залуу уруу харвал тэрээр ч мөн үгүй хэмээлээ. нөгөө ялдам инээд арилж өөр хэд хэдэн хүнээс асуутал хоёроос бусад нь үгүй ....бүр цаашиллаа мөн л үгүй үгүй...
Хүмүүс аажимдаа хоёр хуваагдан...тийм үгүй хэмээх хоёрхон үгийг хэлсээр. Бас чиг нэлээн хэсэг нь тийм хэмээн биенд амар үхмэл амьдралыг хүсэх аж. Хоорондоо маргалдан дүү өнөөх залуу хоёр тэднийг ятгах, хэн нь үл мэдэгдэх залуутай мэтгэлцэх гээд ахин өнөөх замбараагүй байдал эхлэхэд сая миний тэвчээр алдран хаанаас гарав гэмээр их дуугаар < чимээгүй > хэмээн удаан орилоход бүгд гайхан зогтусан намайг харлаа.
" Та нар минь нүдээ нээгээчээ. Эргэн тойрноо хар. Өөрсдийгөө хар. Энэ бидний байх газар мөн гэж үү. Энэ хязгаарлагдмал эрх чөлөөгүй хаагдмал, бусдын аяыг даган зөвхөн идэж, ууж өмсөж зүүхдээ санаа зовохгүй байх бидний жаргал гэж үү. Энэ байдал хэр удаан үргэлжлэхийг мэдэж байна уу. Оройтоогүй дээрээ өөрсдийгөө аваръя. Бид хүслээрээ ирсэн шигээ хүслээрээ гарч чадна. Нэг байшинд хоргодон үхэхээ хүлээн амьдарч байснаас үхээд ч болов эндээс гарч эрх чөлөө, жинхэнэ амьдралаа мэдээд үхэхийн төлөө бүгдээрээ ганцхан үгийг нэгэн зэрэг хэлье. Өөрсдийн жинхэн аз жаргалаа өөрсдөө олж авъя. Үгүй гээд л хэлчих.
Юугаар ч үнэлэшгүй ЗҮРХ СЭТГЭЛЭЭ бид өөрсдөдөө үлдээе. За нээг...хэмээн орилоход хоёр хэмээн тал нь орилж...гурав хэмээхэд бүгдээрээ ҮГҮЙ ээ хэмээн нэгэн дуугаар эр эм, хөгшин залуу, том жижиггүй өөр өөрийн хэлээр дэлгүүрээр нэг орилоход сая би нүдээ нээвэл хуучин муу нарийхан орон дээрээ тийчлэн сэрэх нь тэр. Сэтгэл хэтэрхий догдолсноос саяны зүйлээ эргэцүүлэхээр нүдээ анивал биднийг ийнхүү орилоход өнөөх ялдам залуу хэнд ч үл ажиглагдам аажим аажмаар бүдгэрэн замхарч алга болохыг ганцхан би харсан юм.

No comments:

Post a Comment