Sunday, December 13, 2009

Нэрстэй дурсамж...

Бидний хэдэн найзууд ажил амралтаа зохицуулан нэрс түүх нэрийн дор Майхант хэмээх уул руу зугаалгаар одвоо.
Хайрханы бэлд нэг жижиг гэр бөмбийлгэж нэг майхан дэрвүүлчихээд үр ашигтай амралтыг ерөөл магтаалаар мялааж эхэллээ.
Ухна Зоригоо эхнэртэйгээ 2 дөчийн бидон дүүргэхийн төлөө, Гөөхий Ганбаа гав ганцаараа 80-н хуванцар сав дээр нь нэг 10-н бидон дүүргэхийн төлөө гэхчилэн тугай түгэй үргэлжилсэн юмдаг.
Амралтын гурав дахь өдөр согтууруулах төрлийн ундаа нооль зааж зарим нь санаа алдаж зарим нь баярлаад унтахаар хэвтэцгээлээ.

Замын цагдаагийн газар
Замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё
www.trafficpolice.gov.mn
Banjig.Net дахь олон нийтийн сурталчилгаа
Гэтэл Болд: Ухна, Гөөхий хоёрыг хуураадхая гээд архины хоосон шилэнд ус хийж бөглөөд дэрэн доороо хийчив. (Тэр хоёр бие засахаар гарсан байсийм). Тэгээд өнөөх хоёрыг хүлээнгээ буу халцгааж тэрэндээ халуураад таг мартаад унтацгаасан бөлгөө. Түүнээс хоёр хоногийн дараа буюу буцахын өмнөх өдөр өнөөх ухна Зоригоо гөөхий Ганбаа хоёр алга болцон, тэртээ хол харагдах айл руу монгол архи худалдаж авч ирэхээр гандсан хуучин даавуун дээр зурвас бичээд үлдээгээд одсон байлаа. Үдийн хойхно өнөөх хоёр чинь нэлээн халамцуухан, нэрс түүж буй бидэн дээр ирлээ:
- За Болдоо миний найз уучлаарай мань хоёр нь халуураад чиний архийг уучлаа. Май энэ 4000 төгрөг хариулт хэрэггүй гэдийм байна.
Болд ангайтлаа гайхаж: Юун архи? (Бүгд гайхшрав)
Ухна Зоригоо: За хаашд өнгөрсөөн уучил, би чамайг өглөө ороо хурааж байхад чинь дэрэн доор чинь архи байхыг харсий ...гэдийм даа.
Болд гэнэт өнөөхөө санахгүй хаачихав:
- Тэгээд ууциймуу та хоёр гэлээ.
- Ууцаан... уугаагүй байсан бол хувааж уух гээл бариад ирийш дээ.
- За ууцийм бол одоо яаая гэхүү, уг нь би явахдаа задлъя гэж бодсийм. Та хоёр хоёулханаа уугаад байхдаа яадгийн гэж загнангаа алив наад мөнгө өгөөдөх гэв.
Өнөө хоёр бөөн баяр: За баярлалаа миний хөгшөөн эр хүн гэдэг чинь ийм л байдгий, чи гоё шүү, чи шүү танай эхнэр хамгийн хөөрхөн нь шүү энэ хэд дотроо...
Болд: За гуцалгүй далдардаа та хоёр гэхэд: - За гээл уулын уруу алга болж өглөө өнөө хоёр чинь:
Бид ус, архи хоёрыг ялгахгүй байхыг бодоход сайн согтжээ хахаха этр гээл ...
Зоригоогийн эхнэр: Мөнгөө хуваалцаарай тэхгүй бол би нөхөртөө хэлнэ шүү гэхэд Болд:
- Та нар өөрсдөө шилэнд ус хийж тэр хоёрт зарахгүй юу. Мөнгө олж чаджаагаа гайгүй яваа нэгэндээ битгий ингэж атаархжээлдээ гэж мэгээл жимсээ түүж байлаа. Төд удалгүй өнөө 2 чинь яаруухан ирж явнаа ...
- Хүүе Хар хүүрээ (Болдыг хар гэж хочилдог) энэ чинь ус байш дээ. Болд:
- Ууцан гээздээ та 2 чинь. Өгч чадахгүй байсийм бол яах гэж өгсийм бээ.
- Үгүй ээ, чамайг өгөхгүй байж магад гэж бодоод уучихсан гэж хэлий тэхээр хаашд уусийм чинь мөнгийг нь авна гэж бодсон байхгүй юу.
Болд: би та хоёроос мөнгийг нь нэхээгүй ш дээ. Хүн бас нээрээ муухай байгаам шүү. Хар багын найзууд ийм зан гаргаж байхад одоо цагт нээрээ хэндээ ч итгэхэв дээ. Май энэ мөнгөө ав гээд шидчив.
Өнөө 2 бие биерүүгээ гайхан харж байснаа:
- Чи ууцийм байш дээ даанч дээрээс нь нэг нэг балгачий тэхээр өгчил таараа гээд байсан. Майханд ороод даанч алга болциймаа энэ.
- Би тамхиа хайж л эргэж орсийш дээ хоёрхон минутанд бүтэн архи ганцаараа уугаад байхдаа яадий.
Энэ хооронд Болд бидэнд нүдээрээ дохио өгч юу ч хэлж болохгүй инээж ч болохгүй гэж анхааруулсан тул инээдээ барьж ядан мод модны цаагуур орж билээ. Нөгөө 4000 төгрөг хэсэг хугацаанд газар хэвтсэн хэвээр байсан даа.

No comments:

Post a Comment