Sunday, December 13, 2009

Зүрх сэтгэл буюу үхлээ үзээд босоод ирлээ гэж-1

Би урд шөнөжингөө хар дарж зүүдэллээ. Босохыг хүссэн, сэрэхийг хүссэн ч чадахгүй тэгэхдээ аймшигтай хар дараад. Энэ чинь зүүд шүү дээ, болий гэж бодоод арайхийн сэрээд буцаад хэвтлээ. Хамаг хөлс цутгачхаж. Тэгээд нойрондоо дийлдэн унттал дахиад л өөрөө хар дарж, би бүр хашхираад нэг шөнө нэг л хар даруул болно ш дээ.....

Үнэндээ би сэрсэн биш зүүднээс зүүдэнд шилжсэн болтой. Дахиад л би хар дарсан...энэ удаагийнх бүр аймшигтай байсан, яг л энэ үед сэрэхийг ямар ихээр хүсэж байсан гэж бодно. Би гараа энгэр дээрээ зөрүүлээд өөрийнхөө унтаж байгааг хараад байдаг. Миний царай мааш тайван хоёр гараа энгэр дээрээ зөрүүлээд, уруул минь үл ялиг инээмсэглээд унтаж байгаа би хэзээ ч дахин босч ирэхгүйгээр унтаж, харин өөр нэг чи өөрийнхөө биеийг харж байна гэж зүүдлээд би уйлаад л байсан...охиноо нэг ч удаа болов үнсэж чадалгүй, ээж аавдаа ганцхан удаа ч үнсүүлж амжилгүй, хайртай чамдаа тэгтлээ хүссэн байж энгэрт чинь ч тэврүүлж амжилгүй ингээд явчихлаа гэж үү. Намайг ингээд чимээгүй унтаад үхээдөгснийг хэзээ та нар минь мэдэх бол гэж бодохоос л гол харлаад. Би амьдралд дэндүү хоргодож байсан. Намайг хараад сууж байгаа би ингээд л уйлаад байсан. Нэг мэдсэн чинь ээж минь инээмсэглээд хүрч ирж дэргэд минь суулаа. Миний ээж инээмсэглээд хажууд суугаад хацрыг минь илээд, энгэр дээр зөрүүлсэн байсан гарыг зөөлөн аваад атгасан. Юу ч хэлэхгүй намайг үнсээд, хацрыг минь илж нулимсыг минь арчиж өгөөд. Би аажмаар биеэ тавирч байгааг мэдэрсэн юм. Ээж буцаад яваад өгсөн...харин би ээжээ дахиад жаахан суучих л даа гээд орилтол сэрчихсэн.

Тэгсэн манай эмээ намайг дуудаад босоод очиход хөл гуйвлаад өрөөсөн нүдээ нээн дуудсан уу гээд очсон чинь

- Чи зүгээр үү, зөндөө удаан ориллоо гээд

- Би зүгээр ээ...уучлаарай сонссонгүй гэтэл

- Үгүй ээ би чамайг нэг л дуудсан, чи харин өрөөнөөсөө орилоод байсан гэж авдын...хайн. Тэгээд л эмээгээ бие засуулчхаад буцаад унтсан нэг зүүд зүүдлээд. Тэр тэгэхдээ тийм аймаар байгаагүй яг л кино шиг байсан. Харин өглөө дуусгаагүй босоод ирсэн юм. Ажлаадуусгачхаад шөнө олигтой унтаагүй хүн жаахан дуг хийтэл нөгөө шөнийн зүүдээ үргэлжлүүлж зүүдлээд дуусгадаг байш дээ.

Тэгээд л бяцхан өгүүллэг болгомоор санагдчихлаа...хайн оршил нь ямар ч их болчихоов дээ.

No comments:

Post a Comment