Sunday, December 13, 2009

Оройтсон гэмшил-2

Тэгтэл гай газар доороос гэгчээр жирэмсэн болсоноо саяхан мэдэж байдаг. Үзлэгийн орон дээр дээш харан эмчийн заасны дагуу хэвтэв. Ядаж байхад эрэгтэй эмч таарсанд тэрээр ичингүйрэн гараараа доодохоо дартал нөгөө эмч ууртай нь аргагүй: хийхдээ ичээгүй байж одоо юундаа ичдэг юм, алив хурдал би ардаа ажилтай хэмээн ширүүхэн дуугарав. Доошоо нь хүйтэн төмөр хайран орж, ширүүхэн гартай эмч өвтгөн энд тэнд нь даран хуруугаараа хөдөлгөн байснаа сүүлийн биений юм чинь хэзээ ирсэн хэмээн асуув. Ууганаа ч сандарсандаа мэдэхгүй хэмээн хэлээд хамаг биеэ өвдсөндөө чангалтал сайх эмч дахин уурлан наад биеээ суллаач ээ, би яаж үзэх болж байна. Ер нь бол нилээн томорчихсон юм байна даа. Гаргахгүй юмуу, авахад их үнэтэй тэгээд ч аюултай, би хиймээргүй байна, чи өөрөө ч жаахан охин байна хэмээн дургүйлхэв. Ууганаа уйлан байж үнэн учраа хэлээд таниас өөр надад туслах хүн алга, би яаж ийж байгаад мөнгө олоод ирнэ, та ойлго л доо, би арваа ч төгсөөгүй байгаа хэмээн сөгдөж мөргөх нь холгүй гуйв. Тэрээр хэсэг бодолхийлж байснаа, за яахав чи нөгөөдөр хагас сайнд хүрээд ир, том хүн авчираарай гэтэл Ууганаа би ганцхан ээжтэйгээ байдаг, ээж ажлаар хөдөө явчихсан хэмээв. Эмч толгой сэгсрэн худлаа ярьж байгааг нь гадарлаж: За ямартаа ч нэг хүнтэй ирээрэй, 50000 төгрөг, гээд бас бус хэрэг болох зүйлийг нь хэлж өгөөд явуулав. Ингээд хоёр найз мөнгөний эрэлд гарч арга буюу гэртээ байсан ээжийнхээ өөрт нь хадгалж байсан ээмэгийг ломбарданд тавин товлосон өдөр очлоо. Хүрээд очвол эмч нь халамцуухан байв. Ингээд эмч сувилагч хоёр ч ажилдаа орж, Ууганаа хэдий өвдөж байсан ч шүд зуун тэвчсээр. Түүнээс хэд хоногийн дараа ихээр халуурхад дахин очиж үзүүлбэл юм үлдчихэж хэмээн дахин оруулахдаа мэдээ алдуулдаг тариа хийв. Үнэн хэрэгтээ анх оруулж байхдаа савыг нь цоолчихсоноо мэдээд үлдсэн байна хэмээн худлаа ярьж хагалгаанд оруулсаныг Ууганаа яахан мэдэх билээ. Харин бүүр сүүлд хэзээ хойно мэдэж билээ.
Ууганаа өөр хэнийг ч биш өөрийгөө л буруутган тэр үед хэрвээ хүүхдээ гаргачихсан байсан бол, үгүйдээ л хамгаалалттай харьцаанд орсон бол, ер нь аль ч учраа мэдэхгүй байж бэлгийн харьцаанд эрт ороогүй байсан бол өнөөдөр ингээд насан туршдаа үр хүүхэд гаргаж чадахгүй эмэгтэй хүний хамгийн хэцүү зовлонг амсч, үртэй хүний баяр баясалыг мэдрэхгүй, эр нөхөртөө сувай эмээрээ дуудуулж адлуулж суухгүй, халуун ам бүлээрээ үр хүүхдүүдээ тойруулаад жаргалтай сайхан амьдарч байхсан хэмээн үсээ үгтээн дөнгөж сая цохиулан овоосон толгой, хавдсан завьжаа гараараа илээд шалан дээр тэрий харан унаж өндийх ч тэнхэлгүй эхэр татан уйлсаар л...
Айдаа нөхөж барахгүй оройтсон гэмшил юунд ч хэрэгтэй юм билээ дэ

No comments:

Post a Comment