Sunday, December 13, 2009

Миний ганц дайсан...-2

Аа новш энэ л дутаж гэнэ. Хоёр дахь удаагаа боллоо. Одоо хангалттай. Тэрээр дээд айлдаа очин хаалгийг нь тогшвол жаахан охин хэн бэ хэмээгээд хариулт хүлээлгүй хаалгаа онгойлох нь тэр. Сайн муу, айдас түгшүүр юуг ч ялгахгүй тэнэгхэн гэнэн охин минь дээ...

- Том хүн байна уу миний дүү. Танайх ус алдаад байна гэхтэй зэрэгцэн цаанаас зүс мэдэх тарган шар авгай хэн бэ гэсээр хүрээд ирэв. Эгч ээ танайх дахиад ус алдчихлаа. Хоёр дахь удаагаа.
- Хэн чамайг угаалгын өрөөний усыг нээ гэсэн юм, одоо бөөн өр...хэмээн үглэсээр өнөөх жаахан охины нуруун дундуур хэг хийтэл цохиод авах нь тэр.
- Эгч ээ наад нялх амьтан юугаа мэдэхэв дээ. Та харж байсан биз дээ. Би өөрөө төлбөрөө гаргаад засвараа хийлгэчихье. Харин хойшид анхааралтай байгаарай. Түүний амнаас үүнээс өөр үг гарсангүй. Харин нүдэнд нь бяцхан охины нулимс цийлэгнэсэн гэмшингүй нүд харагдсаар.
Гэртээ орон лавлах утасруу утасдан нэгэн хувийн засварын компанитай холбоо барин захиалгаа өглөө. Шинэ газар болоод тэр үү, үйлчлүүлэгч бага болоод тэр үү, одоохон хүн явуулж үзүүлье хэмээн эелдэглэн хэлээд хаягийг нь аваад утасаа таслав. Хонх дуугарч байна. Хонх дуугарахтай зэрэгцэн түүнийг гээд хэн нэг нь ирж байна...тэгэхдээ энэ ажлаа хийж яваа хүн, эр ч бай эм ч бай ямартаа ч гэрийнх нь хонх дуугарсан.
Урсгал засвар хийх хэрэгтэй юм байна. Гурван хоногийн л ажил орно. Таньд хүндрэлтэй гэж үзвэл та эндээ байхгүй байсан ч болно. Бид найдвартай, бүх хариуцлагыг компани хүлээх болохоор...юу хэлэх гэснийг минь та ойлгосон уу. Би ч хүнд үгээ эвтэйхэн ойлгуулж чаддаггүй бүдүүн бараг хүн дээ...
Энгийн нүдэнд дулаахан, илүү дутуу чимэггүй энэ бор залуу сэтгэлийг нь хөвсөлзүүлэхийг тэрээр мэдэрлээ. Хүсвэл одоо ч болно, надад чирэгдэлгүй.
Ажилдаа улайран нүүр ам нь халтартан, битүү шохой, будаг шавар болсон тэр энгийн залуу түүнд нэг л дотно. Энэ гурван хоног ганцаардалыг тэрээр ор тас мартав. Амандаа дуу аялан, ажлаасаа ч амралтын дутуу хоногоо аван будаг ханхалсан хээгүй байрын тэр залуутай л хамт байгаад баймаар, өөрийн эрхгүй нүүрэнд нь инээмсэглэл тодрон нэг л жаргалтай. Юм бүхэн хугацаатай хойно...ажлаа хүлээлгэж өгөөд, төлбөрөө ч барагдуулав.
Маргаашнаас нь нөгөө л тэнэг салдаггүй дайсан хажууд нь ноёрхон сууна. Тэр хүн эхнэртэй болов уу, би таалагдсан болов уу?, намайг гэж ирэхгүй л дээ. Эхнэргүй байсан ч яг л бусдын адил над дээр ирэхгүй. Учир нь би тэрний хувьд хүрч боломгүй оргил байгаа. Би тэсэхгүй нь...энэ долоо хоног юу юунаас илүү там байлаа. Тэрээр машинтайгаа нэг л мэдэхэд ажлынх нь гадаа оччихсон байдаг болов. Нөгөө их зан хаана байна. Хамаагүй, би энэнээс цааш тэсэхгүй нь.
Яаж шалтаг гаргах вэ? ямар нэгэн арга байж л таарна. Тэрээр гэнэт нэгэн мэргэн санаа олоод салгалсан гараар ажлын газарлуу нь залгалаа. Танил хоолой түүнийг уриалагхан хүлээн авах нь тэр.
- Сайн байна уу...би танайхаар засвар хийлгэсэн хүн байна. Та тэр хүнээ манайх уруу дахин явуулах боломж байна уу...үгүй үгүй...ямарч асуудал байхгүй би галын өрөөгөө янзлуулж болох эсэхийг үзүүлэх гэсэн юм...баярлалаа хэмээн хэлээд утасаа таслахдаа зүрх нь хүчтэй цохилж байгааг мэдэрлээ.
Хоёр жилийн дараа:
Ханиа аавынд очиж битүүрэх үү...бид дөрөвийг хүлээгээд байгаа байх хэмээн учирлах сайхан залууг хараад тэрээр жаргалтай нь аргагүй инээмсэглэв. Мөнхийн дагуул мэт байсан ганцаардал түүнээс өөрөө чив чимээгүй алсан холдсоныг ч анзаарах сөхөөгүй болжээ. Тэр хоёр ихэр охидоо нэг нэгээр нь хувцаслан хадам аавындаа очиж битүүрэхээр гарав. Тэр дөрөвийг яваад ороход гэр хороололын шавар байшинд багтахгүй шахам бужигналдсан олон халуу дүүгэн угтан авах нь тэр. Энэ үед гар утас нь дуугарч гадаадад буй ээж аав нь ярин худууддаа сар шинийн мэнд дэвшүүлж олон хүүхдийн шуугианд аав нь сайн сонсохгүй байгаа бололтой үе үе байна уу...баярлалаа та хоёр ч бас сайхан шинэлээрэй хэмээн тэнхээ мэдэн орилохтой зэрэгцэн, алив та нар дуугаа жаахан аядаа ч, холоос хүн ярьж байхад хэмээн үглэнгээ хамар дээрээ бурзайсан хөлсөө гарынхаа алгаар үе үе шуудран арчих ээж нь инээд хүрмээр хэдий ч хайр татам харагдах өнөр өтгөн энэ айлаас түүний урд нь хэзээ ч амсаж байгаагаагүй аз жаргал гэрэл гэгээ цацарч байгааг мэдрэн даруухан халамжит ханьдаа хайр шингэсэн инээмсэглэлээр бэлэг барилаа.
Төгсөв.

No comments:

Post a Comment