Sunday, December 13, 2009

10 нэгжний зууч...-2

Үүнээс хэд хоногийн дараа утас нь дуугарахад авбал: Сайн байна уу би танай нэвтрүүлэгт орсон Сэргэлэн байна, би нэг охинтой танилцсан бас машин авсан. Таньд баярлалаа гэж хэлэх гээд хоолонд урьж байна

- Тиймүү, за баяр хүргье. Би ажлынхаа хоёр эгчтэй явна шүү. Тэгтэл төд удалгүй дахин залгаад
- Уучлаарай өнөөдөр амжихгүй болчихлоо. Би дараа заавал талархасанаа илэрхийлнэ. Угаасаа Болороо нэг их юм бодсонгүй. Анх ажилд ороход нь иймэрхүү хүмүүс их байдаг гэдгийг хэлчихсэн байсан болохоор ач холбогдол өгсөнгүй. Тэд нартай зүгээр л тааруулаад нэг их муухай аашлалгүй зохицуулчихаж байгаарай хэмээн захиж байсан болохоор амыг нь дагуулаад тэгэсгээд өнгөрөөв. Үүнээс хойш Сэргэлэн дахин залгасангүй. Болороо ч нэг их яав ийв гэсэнгүй хичээл, радио, нэвтрүүлэг бэлдэх гээд түүнд ер зав гарах биш. Нэгдүгээр курсэд сэтгүүлчийн ангид оронгуутаа бараг FM.д хөтлөгчөөр орчихсон болохоор тэгж хүмүүстэй танилцан уулзаж учраад явах зав тэр бүр гардаггүй байлаа. Тэгтэл нэг өдөр ажилруугаа алхаж явтал утас нь чичирхийлэн дуугарав.
- Байна уу?
- Сайн байна уу...би Сэргэлэн байна. Таньж байна уу нөгөө нэвтрүүлэгт ордог таньд 10 нэгжний өртэй
- Аан...хэмээн хэсэг бодолхийлсэнээ гэнэт санан. Одоо л саналаа, за нөгөө танилцсан охинтойгоо найзалж байгаа юу
- Үгүй ээ...өнөөдөр Камертоны тоглолттой, хоёулаа хамт үзэх үү? Болороо за л гэе дээ ямар үнэн биш гэж бодоод зөвшөөрчихөв. Тэгтэл 6 цагийн үед залгасанаа: Би ажлийн чинь гадаа ирчихсэн байна гараад ир. Болороо гайхан бас ч гэж сониучирхан гараад очвол үсээ дундуур нь хагалсан өндөр цэвэрхэн шар залуу инээмсэглэн зогсч байх нь тэр
- Сайн уу...би такситай хүрээд ирсэн хувцасаа өмсөөд гараад ир
- Ийм эрт үү...?
- Эртхэн очиж билетээ авахгүй бол дуусчихна. Болороо гэнэт нэгийг сэтгэн
- Өө манайх билетийг нь зарж байгаа чи мөнгөө өгчих гэхэд Сэргэлэн ашгүй дээ гэсээр хоёрыг захин мөнгөө өглөө. Болороо тэр даруй буцаж орон өөрийнхийгөө мөн нэг эгчийнхтэйгээ хамт зараад, бас хамт ажилладаг хоёр эгч нь өөрсдийнхийгөө зармаар байна гэсэн тул таксинд нь чихэж аваад UB Palace.г чиглэлээ.
4 жилийн дараа.
Сэргэлэнгийнд ойр дотнын найз нөхөд нь цуглан шинэ жилийн баяраа тэмдэглэнгээ гэнэт ийнхүү өнгөрсөнөө дурсан хөгжин инээлдэнэ. Тэгтэл Сэргэлэн жаахан халамцсан нүдээрээ хайр гэрэлтүүлэн инээгээд: Манай эхнэр ч айхтар сэргэлэн толгой шүү...би ч анхандаа зүгээр л радиогийн нэвтрүүлэгчтэй найзалж үзмээр санагдаад энэ бүсгүйгээс айгаад яах учраа олохгүй тэр үедээ их л төлөвлөгөө зохиож байж билээ гээд инээхэд Болороо
- Би чинь аймаар хүн... насанд хүрээгүй хүүхэд уруу татчихсан юм билээ. Анхандаа нэг л өндөр залуу надаас ах харагдаад жаахан бэргэж байсан. Аргагүй шүү дээ тэр үед би 19 настай, миний хань чинь дөнгөж 17.той байсан юм билээ. Би бүр хэзээ хойно мэдсэн.
- Ингэхэд яаж яваад хэн нь хэнийгээ найрчихсан юм бэ та хоёр чинь гэхэд Сэргэлэн: Миний хайр анх хараад л шууд таалагдсан. Эхэндээ би хоолойд нь дурлаж байлаа. Арван долоон насанд минь ирсэн анхны хайртайгаа ханилсан би азтай хүн шүү. Болороо их шударга хийдэг ажилтай нь ч холбоотой юмуу үг хэл сугалчих гээд, бас дэндүү сэргэлэн дээ. Би Болороогийнхоо хөтөлдөг бүх нэвтрүүлэгийг алгасахгүй сонсдог байлаа. Тэгээд яаж түүнтэй танилцах аргаа олохгүй байтал аз ивээсэн шүү гээд үнсэхэд Болороо
- Би ч гэсэн хичээл, ажил гээд ямарч завгүй байсан. Нэг л мэдсэн энэ нэг шар залууд хайртай болчихсон байсан даа гээд эрхлэнгүй өвөр дээр нь суугаад: Би хайраа олсоон, чамдаа хайртай хань минь гээд хүзүүгээр нь тэврэхэд бүгдээрээ
Та хоёрынхоо энэ сайхан ариун гэгээн, толбо үгүй анхны хайр чинь насан туршийн үнэнч хайр байхын ерөөл өргөөд Үрээ танихгүй өнөр, Үрээгээ танихгүй баян болоорой хэмээгээд энэ хундагаа өргөн баръя гэхэд бүгд урд урдахаа аван үнсэлцээрэй, үнсэлцээрэй хэмээн нэгэн дуугаар орилолдлоо.
Төгсөв.

No comments:

Post a Comment