Sunday, December 13, 2009

Хүлээсээн...

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->- Тамираа...Тамираа чи тэрийг хараа
<!--[if !supportLists]-->- - <!--[endif]--> Алийг вэ би хардаггүй ээ...

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->- Ээ л дээ тэр л дээ...Тамираа Анугын заасан зүгрүү харсан боловч нүдэнд нь тусчихмаар юм харагдсангүй. Хий дэмий л заасан зүгрүү хараа билчээнэ. Сая тэр тэртээ цаана хоёр хун хойно урдаа орон алхахыг хараад инээмсэглэн
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->- Аан тэр хоёр хун уу...юу гэж
<!--[if !supportLists]-->-

<!--[endif]-->- Өө чи ямар урамгүй юм бэ. Сайн хардаа тэр цаашаа хараад яваад байгаа нь лав эм нь байх, араас нь гуйгаад алхаж байгаа нь эр нь байх, ямар хөөрхөн юм бэ хэмээн ганцаараа инээхэд
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->- Чи өөрөө тэднээс хамаагүй илүү хөөрхөн гэдгээ мэдэх үү. Ану юу ч хэлэлгүй доошоо харан ичингүйрсэнээ
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->- Тийм гэж үү, чи намайг хөөрхөн гэж боддог юмуу
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->- Тэгэлгүй яахав чи миний мэдэх хамгийн хөөрхөн охин, түрүү зун зуслан орсоноос хойш би чамайг дандаа боддог болсон. Тэр зун бид хоёрын хамгийн жаргалтай зун байсан байхаа. Чамтай хамт байсан бүх өдрүүд сэтгэлд гүн шингэн үлдсэнийг бодоход. Түүнээс хойш би чамайг байнга бодох болсон. Урд нь зун болгон хамт байдаг байхдаа анзаараагүй байж өнгөрсөн зунаас хойш дараа жилийн зун хурдан болоосой гэж боддог болсон шүү. Уг нь чи энд сурдаг байсан бол...гээд санаа алдахад
<!--[if !supportLists]-->- - <!--[endif]-->Би ч гэсэн чамайг боддог. Гэрийнхэнээсээ илүү чамайг л санаад зунжин гэнэн томоогүй хүүхдийн зангаар найзалдаг байсан нөхөрлөлөө, хамтдаа энэ голын эрэг дээр хичнээн зуныг өнгөрүүлсэнээ дандаа боддог
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->- Тийм гэж үү, чи үнэхээр намайг санадаг юмуу...ямар сайхан юм бэ...Ану би чамд хайртай, төгсөөд иртэл чинь хүлээнээ гээд дээш өргөн тэврээд доороо эргэн орилоход Ану мөн инээн
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Хайртай...хайртай...хайр өөрөө мэдээгүй байхад хүрээд ирдэг юм байна. Хэмээн бас орилох аж. Тэд хөтлөлцөн ус туучин гүйснээ нэгнээ усаар шүршин ханаталаа тоглов. Зуслангийн айлуудын тэр жижигхэн хөндийд хар багаасаа эхэлж хамтдаа тоглож өссөн хоёр бие биедээ анхны хайраа илчлэн хязгааргүй жаргалд умбан цангинатал инээх нь уул хадаар нэг цуурайтан орчлонд хөг нэмэх аж.
Хайр хайраа өөрөө олдог гэж, чамайг би ямар их хүлээсэн байснаа одоо л ойлголоо. Хичнээн сар, өдөр бодож шаналж, өөртөө хайртай болов уу, намайг боддог боловуу хэмээн сэтгэлийн гүндээ нууцхан мөрөөддөг байсан тэр хайр нь өөрөө түүнийг олоод иржээ. Ану ийнхүү бодох тусам зүрх нь хүчтэй цохилон Тамираагаа хайрлан хайлан тэврэн үнсүүлсээр гаалийн шугам даван эргэн эргэн харсаар цааш орлоо.
Төгсөв.

No comments:

Post a Comment