Sunday, December 13, 2009

Санаандгүй учрал

- Сайн уу сайхан амарсан уу?

- Сайхан амарсан

- Юу хийж байна даа, өнөөдөр орой уулзах хэвээрээ биз дээ

- Хэхэ...төлөвлөөгүй ажил гарчихгүй бол хэвээрээ

- За тэгвэл долоон цагт болзсон гарзаа хүлээж байя

- За...би найз охинтойгоо очвол болох уу

- Би найз залуугаа дагуулаад очвол чамд ямар байхуу

- Мммм....за за хоёулахнаа уулзая. Цээгий утсаа таслаад бодолд дарагдав. Одоогоос найман сарын өмнө дугаар андуурагдан нэгэн залуу мессеж бичиж билээ. Зуны өдөр хийх юмгүй уйдангүй байсан тэрээр яагаад ч юм тогломоор санагдаад хариу бичтэл тэр дор нь хариу ирэв. Анхандаа нэг л танил мэт санагдаад хэн нэгэн танил нь өөрөөр нь тоглож байна хэмээн хариу бичсээр нилээдгүй хэд хонов. Тэгтэл тэрээр сониуч зан нь хөдлөн ээжийнхээ утаснаас залгаад үзтэл утсаа авсан тэр хоолойг сонсоод бараг л дуу алдчихсангүй билээ. Тэр хоолойг сонсоод нүдэндээ дүрийг нь ургуулан бодоход бүх талаараа түүний хүсч хайж байсан сайхан залуу төсөөлөгдөн бууна. Анхандаа нэг их ач холбогдол өгөхгүй байснаа түүний ухаалаг бөгөөд хөгжилтэй яриа, хүнгэсэн хүдэр хоолойд өдөр өдрөөр дасч байгаагаа мэдэв. Хаана ажилладаг, юу хийдэгийг нь ч мэдэхгүй ч тэрээр яагаад ч юм итгэн бас чиг хүлээсээр... Тэрээр нэг ч удаа Цээгийгээс чи ямар хүүхэн бэ гэж асууж байсангүй. Үүнд баярладаг ч бас чиг эргэлзэх аж. Цээгий жаахан мяраалагдуу болохоор асуух вий гэж дотроо багагүй шаналдаг ч нөгөөх нь нэг ч удаа асууж байсангүй. Тэгэхээр нь заримдаа худлаа ч юм болов уу, би ер нь хүний тоглоом болж байгаа юм биш байгаа хэмээн хаширлавч хүлээсээр.

No comments:

Post a Comment